САЛГАЖ БОЛОХ ЗАЙ ХУРААГУУР, НЭМЭЛТ БАГАЖ
Дэлхийн цаг агаарын дулаарлаас болоод сүүлийн 40 жилд тал нутагт эрс дулаарч, бэлчээрийн даац муудаж, мал хяналтгүй хэт өссөн зэргээс үүдээд уламжлалт нүүдлийн мал аж ахуйд өөдрөг ирээдүй харагдахгүй байна. Монгол гэдэг сайхан нэрээ Minegolia болгосон бид АНУ-ын Баруун Виржини, ОХУ-ын Сахалины арлууд шиг сарны гадаргуу, Өмнөд Африк, Индонезийн хүчил буцалсан нүхнүүдийн хувь заяаг Монголд давтахгүй байхыг хичээж байна. Гэхдээ байгалийн баялгаа ашиглаж чадаагүй үндэстэн газрын хөрснөөс арчигддагийг ойлгодог болсон тул ухаад л гаргаад л байхаас. Гэтэл өөр нэг асуудал гарч ирсэн нь үндэсний аюулгүй байдал юм.
10 тэрбум ам.доллар Лондон, Хонконг, Улаанбаатарын хөрөнгийн зах зээлээс босгох аварга том коксждог нүүрсний төсөл болох Таван толгойн бүтээгдэхүүний 80 хувийг Хятадын төрийн эзэмшлийн “Чалко” компани нэг тонн тутмыг 70 ам.доллараар үнэлж худалдаж авдаг.
“Чалко” хоёр сарын өмнө Монголын нүүрсийг Хятадад борлуулдаг гол худалдааны компани болох Winsway Coking Coal Holdings компанийг авахад 300 сая ам.доллар зарсаны дүнд Винсвэйн хамгийн том хөрөнгө оруулагч болоод авсан. Удалгүй SouthGobi Resources компанийг Канадын “Айвенхоу Майнз” компаниас 926 сая ам.доллараар авахаар тохирчээ. “Форбес” сэтгүүлийн нотолж байгаагаар Чикагогоос ирсэн 62 настай Р.Фрийдланд 2.8 тэрбум ам.долларын хөрөнгөтэй ч энэ бол түүний хувьд сайн наймаа.
Хятадын төрийн мэдлийн нүүрсний магнат “Шинхуа”-гийн тэргүүн Занг Сивү “Тавантолгойн Стратегийн хөрөнгө оруулагчийн хэлэлцээрийг сонгуулийн дараа дахин эхлүүлнэ “Ройтерс” агентлагт хэлжээ.
Ийнхүү Өмнөговийг Хятадын төр өөрийн мэдлийн компанийн хөрөнгө оруулалтаараа дамжуулан бараг л тасдаж авчихаад байна. Өмнөговьд урд хөрш Улаанбаатараас ойрхон хэдхэн км-ийн цаана байна.
Монголчууд Хятадаас хэтэрхий хамааралтай болсноо мэдээд хичнээн хянамгай байлаа ч өөр гарц гаргалгаа багатай. Хөрш Хятад нь дэлхийн нөөцийн хамгийн том хэрэглэгч билээ. Гол хэрэглэгчийн хувьд Хятад улс дэлхийн нүүрсний үнийг дангаараа тодорхойлж байна. Жилдээ 250 сая тонн нүүрс нийлүүлдэг Австрали тонн нүүрсний үнийг 300 ам.доллараар зардаг бол бид өнгөрсөн жил 16 сая тонн нүүрсийг 70 ам.доллараар урд хөршид экспортолсон нь тэмээ ямаа шиг л харагдаж байна. Үүнд Хятадын төрийн “Чалко”, Англи-Австралийн “Рио Тинто” компаниудын хайчин галд өртсөн урагшгүй Засгийн газраа муулахаас өөр арга алга.
Энэ байдлаар цааш явж болохгүй нь. Гэтэл Ховдын Хөшөөтийн уурхайд Хятадын “Шинвэн” компани орж ирж 460 сая тонн нүүрсэнд эзэн сууж байна. Үүний цаана манай 790 тусгай зөвшөөрөлтэй томоохон ордууд гадны хөрөнгө оруулагчдын мэдэлд байна.
Тусгаар улсад тусгаар бодлого хэрэгтэй. Одоо байгаа энэ Засгийг солих хэрэгтэй.
АНУ-ын Нью-Йорк хотноо үлэг гүрвэлийн маш ховор, бүтэн араг ясыг дуудлага худалдаанд оруулах гэж байгаа тухай мэдээ дэлхийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсны дараа манай эрдэмтэн, судлаачид Монгол Улсын Ерөнхийлөгчид хандсан юм.
Өмнөговь аймгийн Даланзадгад сумын дулааны цахилгаан станц ТӨХК-ны 2012 онд авах бараа материалын харьцуулалтын аргаар худалдан авах тендерийн урилга өнөөдөр буюу 2012.04.24-нд хэвлэл мэдээллээр олон нийтэд зарлалаа. Уг тендер нь 2012.04.06-аас 30 хоногийн дотор саналаа ирүүлэх шаардлагын дагуу зарлагдсан байх юм.
Энэхүү тендерийн мэдээллийг өнөөдөр хүлээн авч байгаа хувь хүн албан байгууллага 12 хоногийн хугацаанд бараа материалын судалгаа харьцуулалт хийх үнэ зэргийг гаргаж өгөх ёстой болж таарч байна.
Энэ 4-р сарын хугацаанд Даланзадгадад тогыг өдөрт 2 цаг өгвөл дээдийн заяа байлаа. Энэ тендер яагаад цаг хугацаандаа зарлагдсангүй вэ? Өнөөдөр хэний материалыг хүлээж авах гэж цаг хугацааны ийм шахуу нөхцөлд тендерийг зарлав? Иргэдээ тог цахилгаангүй 12 жилийн турш харанхуй бүдүүлэг орчинд байлгасан хэрнээ цахилгаан станцынхаа засварын ажлаар ч бизнес хийдэг аймгийн удирдлагуудын ийм мэт үйлдэлд үнэхээрийн харамсалтай байна.
Тендерийн урилга 2012.04.24 өдрийн “ӨДРИЙН СОНИН” №102(4117) 14-р нүүрэнд нийтлэгдсэн.


