News RSS Umnugobi.Info

ЦЭЛМЭГ ГОВЬ ХХК

Манай компани нь Эрчим хүчний эх үүсвэр, шугам сүлжээ барьж байгуулах, Зуух, даралтат сав, шугам хоолойн угсралт, засвар үйлчилгээ, тоног төхөөрөмж угсралт, засвар үйлчилгээ, гадаад дотоод худалдаа, Компьютерын техник болон программ хангамжийн үйлчилгээ гэсэн үндсэн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг.

Хамтран ажиллана

ЦЭЛМЭГ ГОВЬ ХХК нь та бүхний үнэтэй саналыг хүндэтгэн үзэж бизнесийн аль нэг салбарт хамтран ажиллах бидний үүд хаалга үргэлж нээлттэй байх болно. Та хамтран ажиллахыг хүсвэл бидэнд хандана уу.

Өндөр хүчдэлийн ЦДАШ

Бид цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станц барих болон засвар үйлчилгээ угсралтын ажлуудыг чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэнэ.
TSELMEG-GOBI.com

Сонгууль хаяанд ирээд хот хөдөөгүй дайны бэлэн байдалд орж, сумаа тоолоод буугаа цэнэглэж сууцгаана. Өмнөговь аймгийн хувьд орон нутагт ширүүн дайн болох нь өдөр өдрөөр тодорхой болж байна. Эхний дайралтыг Өмнөговь аймгийн МАН-ын дарга Л.Энхболд хийж 10 тэрбумын талаар мэдээлэхээр хэвлэлийн хурал хийсэн. Том дуугарсан ч хол явсангүй. Өмнөговь аймгийн АН ар сайтайгаа харуулаа. Үүгээр АН, МАН хоёр ач тач үзэж эхэлснээ илтгэлээ. Аймгийн МАН-ын хувьд дөрвөн жил өвс зулгааж өнгөрүүлсэн ч засаг барьж байгаа АН-тай холбоотой багагүй баримж архивласан нь тодорхой. Харин сум тавих цаг нь хэзээ вэ гэдэг л сонин. УИХ, Орон нутгын сонгуулиуд зэрэг явагдах уу тусдаа явагдах уу гэдгээс хамаарч тэдний үндсэн ажил эхлэх биз. Харин аймгийн АН-ын хувьд сүүлийн үед хамгаалалтын байдалд бүрэн ороод байгааг орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч буй мэдээ мэдээллээс мэдэж болно. Тэр ч бүү хэл орон нутгийн үндсэн сайт, өөр бусад сайтуудаар бүтээн байгуулалт, тендерийн урилга зэргээ идэвхитэй хэвлэн нийтлэж эхлээд байгаа. Харин Өмнөговь аймгийн ИТХ-ын гишүүдийн дийлэнх нь АН. Тэдгээр АН-ын гишүүд намынхаа болоод нутгийнхаа буянаар бүгд л нүүрс тээвэрлэдэг компанид нүүрсний машин явуулдаг. МАН-ын тоотой хэд нь мөн л машин явуулдаг сурагтай.

Сүүлийн үед хэвлэл мэдээллийн сувгаар яригдаад байгаа засаг дарга Б.Бадраатай холбоотой барьцалдсан бантанг магадгүй тус аймгийн МАН идэвхитэй санхүүжүүлж байж ч болох талтай. Уг нь бол аймгийн АН ихэнхи хэвлэл мэдээллийн байгууллагуудтай гэрээ хийсэн гэж дортоо шаагилдаад байгаа. Тэгэхээр аймгийн МАН-д хэвлэл мэдээллийн салбарт завсар зай муутай болох тал ч үүсэх боломжтой. Ирэх сонгуулийн хувьд хэн шударга нь гэхээсээ илүү хэн сайн хор найруулсан нь ялалтаа авна. Учир нь 2004-2008 онд аймгийн МАН засаг барьж байхдаа одоогийнхоос дутахгүй л хэм ам дагуулж засаг дарга нь ажлаа хийж чадахгүй байна хэмээн шүүмжлүүлж байсан. Харин 2008-2012 оны хооронд аймгийн АН засаг барьж ажлаа дэндүү сайн хийж авилга, тендер гээд олон асуудалд орооцолдоод байгаа. Тэгэхээр сонгогчид хоёр чавганцаасаа аль нэгийг сонгож л таарах нь.

Хэрэв Өмнөговь аймагт гуравдагч хүчин идэвхитэй ажиллах юм бол боломж харагдаж л байна. Алийн бүр Х.Бадамсүрэнг сонгож ийм ч юм өгнө, тийм ч юм байгуулна гэх амлалтуудад нь дөрвөн жилийн мөчлөгтэй молигодуулж, алийн бүр Ц.Баярсайханг сонгож жилээс жилд тоггүй өвөлжиж, хүүхдүүд нь хүүхэлдэйн киногоо үзэж чадахгүй, авгай нар нь савангийн дууриа дуусгаж чадахгүй байхыг хүсэх билээ дээ. Цусан төрлийн ах дүү хоёр УИХ-ын гишүүн нэг нь МАН-ын, нөгөөх нь АН-ын гишүүн. УИХ-ын гишүүн Х.Бадамсүрэнг хэвлэлээр хэлэхдээ ”Улсын мөнгөөр покерчин хүү бэлтгэж байгаа” гэх юм билээ. Энэ нь ч үнэхээр баримт нотолгоотойгоос гадна гишүүний хүү энгийн иргэн энэ насаараа ажиллаад ч хурааж чадахгүй их мөнгөөр тоглодог болж таарсан. Харин түүний дүү УИХ-ын гишүүн Ц.Баярсайхан нь юм үзээгүй, нүд тайлаагүй байхдаа Өмнөговьд актласан дулааны цахилаан станц оруулж ирээд хэдхээн төгрөгийг нь цупаридсан юм байна лээ. Үйлийн үр нь жил бүрийн өвөл л их идэвхжиж хэвлэлээр нэг бичигддэг.

Ямартаа ч Өмнөговь аймгийн иргэдийг АН, МАН хоёрын ах дүү хоёр гишүүн, ар сайтай засаг дарга, араас нь мөрддөг аймгийн МАН-ын дарга гээд олон эрхмүүд хувааж идээд хэдэн арван жил боллоо.

Өмнөговь аймгийн ИТХ санаачилгаар 1990-ээд оны өмнөх Монголын говийн байгалийн баялаг ямар байсан талаар судалгаа хийж явсан түүний түүхэн баримтыг үндэслээд үзэсгэлэн гаргахаар шийдвэрлэжээ. Мөн Монголын түүхийг хамгийн удаан хугацаанд газар дээр нь судалсан АНУ-ын судлаач Рой Чэпмэн Эндрюс бөгөөд түүний судалгааны материал дээр үндэслэн баримтат кино бүтээх гэнэ. Аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн ээлжит хуралдаанаар Хурлын даргаар ахлуулсан баг ажиллаж байгаа юм байна. Тухайн үеийн байгалийн баялаг хийгээд болж байсан бүхий л түүхэн үйл явдлыг харуулсан баримтат киног мөн бүтээх ажээ. Энэ нь Өмнөговь аймгийн тухай бас нэгэн бодит түүхэн замнал болж мөнхрөх алхам бөгөөд анх үлэг гүрвэлийн орд ямар байсан бэ гэдгээс эхлээд 90-ээд оноос өмнөх өмнийн цэнхэр говийн тухай бүхий л мэдээллээ энэхүү баримтат киноноос үзэх боломжтой гэнэ.

Юуны өмнө Монголын газар шороогоо хайрлаж явдаг эх оронч уншигч танд энэ өдрийн мэнд. Бичих зүйлс минь эх орныхоо төлөө, танд ойлгуулах гэсэн агуулга маань ч бас энэ эх орны эздийн төлөө гэдгийн сануулах илүүц бизээ.

Өдгөө Цагаан толгой ордоо 30 сая ам.доллараар “Modun Resources” компанид зарсан Саусгоби Сэндс-ийн удирдлагууд одоо Сүмбэр гэх ордоо хятадуудад 54 сая ам.доллараар зарахаар болсон тухай хэвлэл мэдээллээр бор шувуу нисээд эхэлсэн. Сүмбэр ордыг зарахад Өмнөговь аймгийн засаг дарга Б.Бадраагийн дэмжлэггүйгээр Саусгоби Сэндс-ийн энэ наймаа бүтэхгүй. Учир нь гэвэл тус аймгийн Гурвантэс, Ноён сумдыг дамнан байрлах Сүмбэр орд болон Билүүт орд газар нь 2005 оноос хойш Өмнөговь аймгийн тусгай хамгаалалтад байгаа. Аймгийн ИТХ-ын шийдвэрийн дагуу, мөн хуулийн дагуу 5 жилийн хугацаатайгаар тусгай хамгаалалтад байсан тус орд хэсгийн газрыг үргэлжлүүлэн тусгай хамгаалалтад оруулах шийдвэр 2010 онд гарсан юм. Эдгээр ордын баталгаат нөөц нь 133 сая тонн, нэмэгдэх нөөц нь 70 сая тонн, нийтдээ 203 сая тонн маш сайн чанарын нүүрсний нөөцтэй. 2010 оны тусгай хамгаалалтыг сунгаж шийдвэрийг гаргуулсан хүн нь Засаг дарга Б.Бадраа гэж яригддаг. Тухайн үед Ноён сумын Засаг дарга н.Бадамжунайгаар дамжуулан тэрхүү газрын тусгай хамгаалалтын хугацааг дахин 5 жилээр сунгуулах хүсэлтийг ИТХ-аар оруулж дэмжүүлсэн байдаг. Яг энэ шийдвэрээс болоод Саусгоби Сэндс-ийн Монголын газрыг Хятдад зарах наймаа гацаанд оржээ.

Хэрэв тусгай хамгаалалтыг цуцлах юм бол Сүмбэр орд 54 сая ам.долларт зарагдахад бэлэн байна. Гэхдээ тусгай хамгаалалттай байсан ч хамгаалалтгүй байсан ч уг орд газрыг зарахдаа хүрвэл зарна. Үүний нэг жишээ бол Өмнөговь аймгийн засаг даргын 2010 оны 5-р сарын 4-ний өдөр 226 тоот захирамжаар Өмнөговь аймгийн Ханбогд сумын Гашуунсухайтад байрлах 15050654 нэгж талбарын дугаартай 148,1 га газрыг “Сантранс” ХХК-д таван жилийн хугацаагаар ашиглуулах эрхийг олгосон. Ашиглуулах эрх өгснөөрөө зарах эрх өгөхөд бэлэн байгааг харуулж байгааг дүгнэж болно. Гэвч хууль зөрчсөн үйлдлээр тус ордыг зарахгүй нь ойлгомжтой. Учир нь урьд нь томоохон мөнгөний хэрэгт орж өршөөлийн хуулиар өдий зэрэгтэй яваа засаг дарга хууль ёсны нь дагуу тусгай хамгаалалтыг цуцлуулж байж цааш хэрхэх нь шийдэгдэнэ. Нэгэнт байдал ийм болсон хойно Өмнөговь аймгийн засаг дарга Б.Бадраа энэхүү тусгай хамгаалалтыг хэвээр нь үлдээх талаар хөөцөлдөхгүй бол хардлага сэрдлэгэд өртөхгүй гэдгийг санахад илүүдэхгүй байх.

Харин сүүлийн үеийн мэдээллээр засаг дарга Б.Бадрааг аймгийн ИТХ-даа шахалт үзүүлж Сүмбэр орд газрын тусгай хамгаалалтыг цуцлуулахаар хөөцөлдөж байна гэх болсон. Энэ мэдээлэл хэр эх сурвалж сайтайг мэдэхгүй ч ийм үйлдэл хийхгүй байгаасай гэж эх орончдынхоо өмнөөс найдаж байна. Нэгэн үед Саусгоби Сэндс-ийн нэр бүхий албан тушаалтнуудыг “гөлөг”-өөр нь дуудан хөөж байсан Б.Бадраа дарга өнөө Саусгоби Сэндс-ийн удирдлагууд болох Курт Черч, Жастин Капла болон ажилчин төлөөлөгчидтэй удаа дараа уулзаж байгаа нь Саусгоби Сэндс-ийн зарах сонирхолтой байгаа тус орд газрын талаар байж болох хамгийн их магадлалтай мэт санагдана. Саусгоби Сэндс компанитай өөр ямар шалтгаанаар уулзаж болохыг уншигч та өөрийн таамгаа хэлэх эрхтэй шүү.

Муу мэдээ нь нэг иймэрхүү. Харин сайн мэдээ нь гэвэл Саусгоби Сэндс-ийн мэдэл дэх Сүмбэр, Билүүт ордууд байрлах тэрхүү тусгай хамгаалалттай газрыг нь чөлөөлөхөөс ИТХ-ын дарга Л.Батчулуун нь татгалзаж байгаа гэх мэдээ бий. Уг нь бол цагтаа аймгийн засаг дарга Б.Бадраа, аймгийн ИТХ-ын дарга Л.Батчулуун нар боловсролын байгууллагад хамтдаа ажиллаж байсан, бие биеэ мэдэх сайн танилууд, магадгүй сайн найзууд. Гэвч өдгөө ийн аймаг болоод улс орны хэтийн ирээдүйг шийдэх асуудалд найзын хувьд бус өөр өөрийн шийдлийн хүрээд ажиллаж байгаа нь талархууштай тал юм. Эцэст нь энэ газар нутгийг хэн нь хэндээ зарах нь хэдхэн хүний дур мэддэг зүйл болон хувирах гээд байгаад л санаа зохинож байна. Хэрэв үнэхээр зарж үрэх нь ашигтай, заруулахаас өөр арга байдаггүй юм бол ард түмнийхээ дунд шударгаар “асуулга” явуулж болно шүү дээ.

Агт морио зарах нь эзэн хүний мэдэх хэрэг, авгай хүүхдээ золиослох нь нөхөр хүний ухамсар мэдэх хэрэг, харин газар шороогоо худалдах нь ганц хоёр хүний мэдэх асуудал биш! Үеэс үе дамжин амьдарч ирсэн ард түмний минь мэдэх асуудал байлтай. Бидний түүхэнд ч газар шороогоо харийнханд өгөх дээрээ тулвал хэрхэн босч байсаныг мэдэхгүй хүн байхгүй. Өөрт байгаа зарж болох эд зүйлсээ л зар! Харин ард түмэнд байгаа зарж болохгүй зүйлсийг бүү оролд!

Хэлсэн үг болгон худлаа даа гэж бодоход хүргэдэг, хийсэн ажил болгон нь авилга хээл хахуулийн сүүдэр дагуулж явдаг их говийнхоны их итгэлийг даахгүй яваа нэгэн гишүүн бол яах аргагүй УИХ-ын гишүүн Х.Бадамсүрэн. Өмнөговийнхоо, тодруулж яривал Монгол улсынхаа газар нутгийг лангууны бараа мэт баруун зүүнгүй наймаалцаж байгаа баримт мэдээллийг та бүхэнд энэ удаа хүргэх гэсэн юм. Түүний хүү гадаадад их хэмжээний мөнгөөр хөзөр тоглодог бол харин гишүүний суудал бөглөж суугаа эрхэм Х.Бадамсүрэн Монголын газар нутгийг хэсэг хэсгээр хөзрийн бооцоо болгоод тоглож сууна. Тэгсэн хэрнээ өөрийгөө уул уурхайн салбарын шилдэг нь хэмээн өргөмжилж хэвлэл мэдээллээр ичихгүй ярьж явна.

Төрд орохоосоо өмнө буюу Төрийн өмчит компани болох Монголросцветмент нэгдлийг толгойлж байхаасаа л хууль гэдэг түүний хувьд юу ч биш байсан. Гэтэл одоо төрд шургаж хууль батладаг болсон эрхэм гишүүнд хууль гээч юу болж хувирсан бол? Цагаандаа гарч их барисан ч өмхий бага барисан ч өмхий гэгчээр энэ дөрвөн жил сүүлийнх юм шиг аяглах болжээ. Төрийн өмчит компани болох Монголросцветмент нэгдлийг толгойлж байхдаа л хууль хяналтын байгууллагын хаалга татаж явсан гишүүнд одоо хууль үйлчлэхээ байж харин ч хуульд нөлөөлж өөрийн хүссэн газрын наймаа, хууль бус үйлдлүүдийг хийх болжээ. Угийн л уул уурхай, алт олборлолт, хайгуулын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Монголросцветмент нэгдлийг толгойж байсан хүний хувьд газар шорооны наймаагаар мэргэшихэд хүргэсэн бололтой. Монголросцветмент нэгдлийг хөгөнгөөр хувийн барилга угсралтын байгуулсанаас эхлээд жонш борлуулах гэрээг тухайн үеийн зах зээлийн үнээс байж боломгүй бага үнээр хийснийхээ төлөө 300 мянган ам долларын хахууль авч байсан үүх түүх бий. Мөн “Шижир алт ХХК”-тай хамтран Монгол болоод ОХУ-ын Засгийн газар хоорондын гэрээгээр гаалийн татвараас санаатайгаар зайлсхийж улсад 860 сая төгрөгийн хохирол учруулсан гээд түүний хийсэн хэргүүд ил тод байдаг ч хэрхэн хуулийн дагуу шийдвэрлэгдсэнийг хэн ч мэдэхгүй одоо хүртэл явж байна.

Тухайн үед гарсан Өршөөлийн хуульд хамрагдаж, хэргийг хэрэгсэхгүй болгосон, анх удаа гэмт хэрэгт холбогдсон гэж прокурорын шатанд хэргийг хаасан гэх мэтээр ам дамжин яригддаг ч аль шийдвэр нь үнэн бэ гэдгийг холбогдох хууль хяналтын байгууллагын нэг ч албан тушаалтан батлаагүй. Магадгүй буруу гаргасан шийдвэрээ батлах сонирхол, хүсэл зориг ч тэдэнд байгаагүй биз. Уг нь дээрх хэрэг явдлын шүүх хурал болоход улсын яллагч Х.Бадамсүрэнд өөрт ноогдох хувийн өмчөөс гурван сая төгрөгийг улсын орлого болгох, чанга дэглэмтэй хорих ангид долоон жилийн хорих ял эдлүүлэх ял төлөвлөж байсан санагдана. Ингэж шорон оронд орохдоо тулж явсан хүн гэнэтхэн л халдашгүй эрхтэй УИХ-ын гишүүн болоод суучихсан гайхалтай түүх бий.

Монголросцветмет нэгдлийг удирдаж байхдаа Х.Бадамсүрэнгийн холбогдсон удаах хэрэг нь эдүгээ Ашигт малтмалын газрын дарга болтлоо суга дэвшчихээд байгаа, тухайн үед Монголросцветмет нэгдэлд ерөнхий геологичоор ажиллаж байсан М.Ариунбаярын үйлдсэн хэргийн хань хамсаатнаар татагдсан явдал. М.Ариунбаяр 2009, 2010 онд Авлигатай тэмцэх газарт улсын хөрөнгөөр нөөцийг нь тогтоосон талбайг “Нөөцгүй” гэсэн хуурамч дүгнэлт гаргаж, авч үлдчихээд, дараа нь Хятадын компаниудад өндөр үнээр зарсан хэргээр шалгагдаж байхад Х.Бадамсүрэн гэрчээр мэдүүлэг өгч байв. Түүнийг Монголросцветмет нэгдэл ХХК-ийн захирлаар ажиллаж байхдаа ерөнхий геологич нь хууль бус зүйл хийж байхад таслан зогсоохгүй яасан бэ гэдгийг авлигатай тэмцэгчид сонирхоод л өнгөрснөөс бус энэ хэрэгт тэрбээр хутгалдсан уу гэдгийг шалгаагүй.

Яаж ч бодсон ерөнхий геологочийнхоо хийж байгаа хууль бус үйлдлийг удирдах албан тушаалтан нь мэдэхгүй өнгөрнө гэж байхгүй. Үүнийг ч тэдэнтэй цуг ажиллаж байсан хүмүүс баталдаг юм билээ. “М.Ариунбаяр ганцаараа ийм юм хийж чадахгүй, олуулаа нийлж байж л хийсэн. Тэр дундаа Х.Бадамсүрэн даргын оролцоотойгоор хийсэн. Бор-Өндөрийн Баргилтын ордыг Х.Бадамсүрэн, М.Ариунбаяр хоёр зарсан. Одоо тэр ордыг авсан хятадууд баяжуулах фабрик барьчихсан, төмрийг өдөр, шөнөгүй урагшаа зөөж байгаа” гэж тухайн үед хамт ажиллаж байсан хүмүүс нь хэлдэг.

Төрийн түшээ болчихоод ч тэр хууль бус зүйлд хутгалдахгүй байж чадсангүй. Өмнөговь аймгын Номгон сумын нутаг дахь, хятадуудын 100 хувь ашиглаж байгаа хар тугалгын ордоос 43 км зайд хилийн шинэ боомт нээх, хятадын нутгийн гүнээс тус орд хүртэл төмөр зам тавих ажил эхлүүлэх зөвшөөрлийг УИХ-ын гишүүн Х.Бадамсүрэн хөөцөлдөж байна гэдэг мэдээлэл сарын өмнөөс хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч эхэлсэн. Тэр ч бүү хэл дээрх ордыг Х.Бадамсүрэн хятадуудад зуучилж худалдсан төдийгүй ордын ашиглалтын талбай нь Алтайн уулсын бага хэсгийн дархан цаазат, тусгай хамгаалалттай бүсэд багтаж байсныг өөрчлүүлсэн тухай мэдээлж байна.

Төрөөс хумслаад тэрбумтан болж болдгийг, тэрбумын хөрөнгөөрөө төрийн түшээгийн суудлыг худалдан авч болдгийг, тэр суудлаа ашиглаад хууль бус бүхнийг хориг саадгүйгээр хийж болдгийг, хувийн бизнесээ хөгжүүлж болдгийг Х.Бадамсүрэнгийн ажил, амьдралын замнал ийнхүү харуулж байна. Ийм л хүнээр бид төр түшүүлэхээр сонгочихож. Үүнээс хойш Х.Бадамсүрэн мэтийн хүмүүсийг УИХ-ын гишүүн болгож сонгомооргүй байгааг уншигч түмэн минь тунгаана биз ээ.

            Таван толгой уурхай орчинд Тээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэг явуулах хуваарьт 39-н транс тодотгол бүхий комданиуд энэ сарын 30-наас эхлэн хамрагдах юм байна. Эдгээр комданиудын нийт 5845 шигхэг тээврийн хэрэгсэл 2012.03.30-2012.05.04 хооронд буюу 2 сарын хугацаанд үзлэг хийх ажээ. Эдгээр тээврийн хэрэгслийн 90-с доошгүй хувь нь тээвэрлэлт хийдэг хүнд даацын тээврийн хэрэгсэл гэж тооцох юм бол багаар бодоход сард 2,3 сая тонн нүүрс тээвэрлэж байна гэсэн тооцоо гарч байна. Харин Таван толгойн уурхайн нүүрсний орд 6,8 тэрбум тонн нөөцтэй гэсэн тооцоо байдаг ба үүгээр бол 20 хүрэхгүй жилийн дараа нөөц нь дуусах тооцоолол гарч байна. Хамгийн харамсалтай нь нүүрсний экспортын татвар авдаггүй манай улс зөвхөн өртгөөр шахуу тооцсон үнээр Хятад улсад гаргаж энэ их баялаг олборлох, тээвэрлэх ажил хэний ашиг сонирхлыг хангаж байна вэ? Нүүрсний экспортын хэмжээ жилээс жилд өсч буй. Тухайлбал, 2010 оны нүүрсний экспортыг 2009 онтой харьцуулахад 2,5 дахин өсчээ. Цаашдаа нүүрсний экспортын хэмжээ улам нэмэгдэх төлөвтэй байна. 2015 он гэхэд 50 сая тонн, 2025 он гэхэд 100 сая тонн нүүрс экспортолно гэсэн тооцоог “Монгол нүүрс” ассоциациас гаргасан байдаг. Дээрхи тооцоог харвал Өмнөговь аймгийн түшиг гэж нэрлэгддэг Таван толгой уурхай нас бүр ч богино мэт харагдана. Эсвэл энд тэндээс орж ирсэн харийнхан байгаа баялгыг байж боломгүй хямд үнээр асар хурдтай залгиж байгаа нь энэ юм. Зүгээр олдож байгаа юм чин зүгээр өгсөн ч яах вэ гэж хандаж болохгүй л мэт санагдана. Ирээдүйн Монгол өнөөдрийн энэ байдлаасаа хамгийн их хамааралтай гэдгийг эрх бүхий хүмүүс ойлгож байгаа гэдэгт итгэж байна. Байгаа зүйлээ ашиглах нь зөв ч байж боломгүй хямд үнээр, дээрээс нь ямар ч татвар татаас байхгүй үрэн таран хийж байгаа нь харамсалтай.

                                                                            http://www.umnugovi.mn

Оюутолгой компани нэг секундэд 870 литр ус ашиглах, энэ нь бүр 30 жил үргэжлэх гэрээг Монгол улсын Засгийн газар болон Өмнөговь аймгийн удирдлагуудтай байгуулжээ. Цэвэр усны нөөц багатай Өмнөговь аймагт усны хомсдолд орох аюул нүүрлэх болсныг хэлж ярьж эхэллээ. Нутгийн иргэдийн 30 минут малаа усалдаг байсан худгууд одоо бүгд усгүй болж өдөржингөө хүлээж байж малаа услах шаардлага тулгарчээ. 1 секунд тутамд Оюутолгой компани 872 литр ус хэрэглэж байгааг нутгийн иргэдийн талаас илүү хувь нь мэдээгүй байгаа ажээ. Хамгийн асуудалтай нь оройн мэдээллийн хөтөлбөр гарах үеэр болон асуудал хөндсөн нэвтрүүлэг, тэр дундаа Оюутолгойн талаарх муу мэдээлэл цацагдах үед Өмнөговь аймгийн цахилгаан станцад гэмтэл гарч, байнга тог таслах ажил хэвийн үзэгдэл болжээ.
Иймдээ ч Өмнөговь аймгийн цахилгаан, дулааны станцын засварын зардал хэрээс хэтэрч байнга шахам алдагдалтай ажиллаж байгаа гэжээ. Мөн баттай эх сурвалжийн мэдээгээр, техник тоног төхөөрөмж эвдэхгүйгээр аймаг, сумдын тогийг байнга тасалж байх мэргэжлийн боловсон хүчнүүдийг 1 жил ажиллуулаад нийслэлд 2 өрөө байр авч өгөх тохиролцоо хийж ажилд авсан тохиолдол ч хэд хэд байгааг хэлж байна.
Оюутолгойнхон хэвийн хэмжээнд энэ усыг хэрэглэхээ мэдэгдэж хэвлэлийн хурал хийлгэн өнгөрсөн 1 сард сэтгүүлчдийг өөрсдийн зардлаар Өмнөговьд аваачиж иргэдийн аж амьдрал сайн сайхан хэвийн байгааг сурталчлуулжээ. Гэвч ингэлээ гээд хэдхэн жилийн дараа галбын говь усгүй болох аюул тулгарсныг тэд огтхон ч тоомсорлохгүй байгаа нь Монгол улсын хууль, тэр ч бүү хэл бүхэл бүтэн Засгийн газрыг доромжилж, дуртайгаа хөдөлгөж болдогийг харуулсан хэрэг биз ээ. Өөр нэг анхаарал татсан зүйл бол мэргэжлийн усны хүмүүстэй хамтран Оюутолгойн усны нөөц, тэр бүү хэл зэргэлдээ сумуудын усны нөөцийг огтхон ч судалж үзээгүй байна. Ийм судалгаагүйгээр 30 жил тус аймгаас гүний цэвэр усыг уул уурхайн олборлолтонд зарцуулна гэдэг тус аймгийнхны ирээдүйг үгүй хийсэнтэй адил зүйл юм. Соц нийгмийн үед Оросын геологийнхны хийсэн гидрологийн судалгаагаар тэд ийм боломжтой гэсэн тэнэг хүн ч хууртахааргүй тайлбарыг хийж байна.
“Оюутолгой” компани өөрийн хөрөнгөөр ойр орчимд байгаа усны нөөцийн ордыг судалж гүний хоолойгоос авахаар болжээ. 10 сая долларыг усны хайгуул хийхэд зарцуулсан гэж байна.
Харин мэргэжилтнүүдийн хэлж буйгаагаар Оюутолгойн хэрэглэж байгаа энэ усыг тооцож үзвэл 7 жил ашиглах нөөц бий ажээ. Гүний ус нь эргээд нөөцөө бүрдүүлж  хэвийн хэмжээнд орж нөхөн төлжихдөө удаан гэдэг нь хэнд ч ойлгомжтой. Халуун говьд бороо хур орох нь ч бага. Нэг компанийн мэдэлд бүхэл бүтэн аймгийнхаа усны хэрэгцээг шилжүүлчихсэн хир нь хэдий хэмжээний нөөц байгаа дээр нь хэр зэргийг ашиглаж болох вэ гэсэн нарийн тооцоо шинжилгээг төрийн байгууллагууд хөрөнгө мөнгө байхгүй учраас хийж чадахгүй байгаа юм. Ийм л өрөвдмөөр нөхцөл байдал галбын цэнхэр говьд бүрдчихсэн байна. Зүгээр л нэг гадны хөрөнгө оруулалттай компаниуд хэлсэн тооноосоо илүү ихээр ашиглах боломжтой энэ чандмань эрдэнийг нарийн хэмжих багаж судалгаа ч үнэндээ энэ улсад байдаггүй нь өрөвдөлтэй. Харин Мэргэжлийн хяналтын ерөнхий газар энэ асуудлыг мэдээгүй гэж хариулах нь бүр ч сонирхол татав. Алт, зэснээс илүү хүний амьдралын нэн чухал  хэрэгцээ болсон усгүйдэх аюулыг амсах мөчийг Оюутолгой компанийн балгаар түрүүлж амсах зовлон өмнөговьчуудад тулгараад байна.
www.wikimon.mn

Сонгууль гэдэг ард түмний тархийг угаах аймшигтай үйл явц юм даа. 2008 оны сонгуульд Өмнөговь аймгийн МАХН буюу одоогийн МАН болоод АН-ын сонгуулийн амлалт нь ард түмний саналд үнэ хаялцах зарчмаар явагдсан. Ард түмэндээ мөнгө амлаж сонгогдсон намын амлалтыг одоогийн сонгуулийн хуулиар авч үзвэл санал худалдаж авсан бэлэн бус нэгж саналын үнэ гэж нэрлэж болох хууль эрхзүйн үндэс үүсээд байна. Өнгөрсөнд ашиглагдсан нэр томъёо өнгөрсөндөө л үлдэх нь зөв байх? Харин ард түмний хувьд амлалт байсан уу, нэр дугуйлах нэгж саналын төлбөр байсан уу гэдгийг ухаж ойлгох албагүй ч өгнө гэдэг итгэлээр сонгосон болохоор авна гэдэг найдлага тасрахгүй нь тодорхой. Нөгөө талаас өгнө гэж хэлсэн болохоор өгч байж л дараачийн сонгуульд нэр бүтэн оролцох боломжтой. Энгийн үгээр бол банкнаас зээлсэн мөнгөө төлж дууссан цагт дараачийн зээлийг авч болно. Тиймдээ ч амласан мөнгөө өгч байна гэж ард түмэндээ зарлаж, “Цагаан сар”-ыг элбэг дэлбэг тэмдэглэн өнгөрүүлэх 200,000 төгрөгийг нутгийн уугуул иргэд гар дээрээ аваад уламжлалт баяраа тэмдэглэлээ. Бага мөнгө биш. Баяр тэмдэглэх үеэр олгосон болохоор ууц авч, ууж идэхэд чамлахааргүй их мөнгө.
2012 оны сонгуульд амлалт гэдэг шууд утгаараа бэлэн болон бэлэн бус мөнгө биш байх талаар заалтууд ороод иржээ. Тэгэхээр нам улстөрийн хүчнүүд  ард түмний банкнаас арай өөр зээл авах нөхцөл санал болгох хэрэгтэй болж байна. Сонгуулийн хууль ч гэж дээ хүний эрхийг хэдэн талаас шахаж хавчсан бодлогогүй хүмүүсийн баталсан зүйлс гэдэг нь тодорхой болоод байгаа. Үндсэн хуувийн цэц ч үүнийг баталсан шийдвэр гаргалаа. Хэрвээ хууль зөрчсөн, хүний эрхэнд халдсан энэ хуулиар сонгууль явагдвал хууль баталсан эрхмүүд өөрсдөө хуулиа зөрчих болоод байгаа. Харин Цэц сонгуулын хуулийг буцаах шийдвэр гаргавал хуучин хуулийнхаа дагуу сонгууль явагдах гарц ч гарч ирээд байна. За ингээд хуучин сонгуулийн хуулиар УИХ-ын сонгууль явагдана гэж тооцвол мөрийн хөтөлбөрт ямар хувилбар байж болох вэ?
За яг л өнгөрсөн сонгууль. Нам, нэр дэвшигчид санал худалдан авна. Ил далд мөнгө тараана. Мөнгө амална. Ийм эрхзүйн үндэс үүссэн болохоор мөнгө амлаж гарсан хувь хүн ч бай, орон нутаг ч бай амласан мөнгөө өөрийн кармайгаа шавхаад ч болов өгчихвөл ирэх сонгуулийн нэр хүндээ олоод авчихна гэсэн үг. Ингээд ирэх сонгуульд дахиад л мөнгө амлаад гараад ирэхэд асуудал байхгүй ээ гэж ойлгож болно. Өмнөговь аймгийн хувьд иргэн бүрт  500,000 төгрөг өгөх мөрийн хөтөлбөрт тусгагдсан амлалтын нөлөөгөөр АН ялалт байгуулсан. Амлалт эхнээсээ биелэгдээд явж байна. Мөнгө өгч байгаа гэдэг утгаараа бус, амлалтаа биелүүлж байгаа гэдэг үүднээс үнэлүүштэй ажил хэрэг мөн. Гэвч энэ мөнгө хэдэн айлын хувьд өмнөх дөрвөн жилийн амьдралыг өөрчилж, хэдэн хүнд бодит хөрөнгө болсныг  би хувьдаа хэлж мэдэхгүй. Оюутнуудад өгч байгаа 70,000 төгрөгийг хэрэгтэй зүйлд нь зарцуулна гэх утгаараа бол өгөх нь зөв. Харин үүнээс эсрэгээрээ бол амьдралд  батлагдсан туршлагаар хариу үнэ цэнэ нэхээгүй биет өглөг нь авч байгаа хүнийг үргэлж мөхөөж байдаг.
Гэхдээ олон талаас харах өнцөг бүрийг үгүйсгэж болохгүй. Эцэстээ хүн та мөнгөний төлөө амьдраад байна уу? Эсвэл өөр юуны төлөө амьдраад байна вэ? гэдгээ тодоос тод зураглан хараарай. Энэ л бидний олон сонголтуудын зөвийг таних тэмдэг болно байх.
2012.03.03
Сонгууль гэдэг ард түмний тархийг угаах аймшигтай үйл явц юм даа. 2008 оны сонгуульд Өмнөговь аймгийн МАХН буюу одоогийн МАН болоод АН-ын сонгуулийн амлалт нь ард түмний саналд үнэ хаялцах зарчмаар явагдсан. Ард түмэндээ мөнгө амлаж сонгогдсон намын амлалтыг одоогийн сонгуулийн хуулиар авч үзвэл санал худалдаж авсан бэлэн бус нэгж саналын үнэ гэж нэрлэж болох хууль эрхзүйн үндэс үүсээд байна. Өнгөрсөнд ашиглагдсан нэр томъёо өнгөрсөндөө л үлдэх нь зөв байх? Харин ард түмний хувьд амлалт байсан уу, нэр дугуйлах нэгж саналын төлбөр байсан уу гэдгийг ухаж ойлгох албагүй ч өгнө гэдэг итгэлээр сонгосон болохоор авна гэдэг найдлага тасрахгүй нь тодорхой. Нөгөө талаас өгнө гэж хэлсэн болохоор өгч байж л дараачийн сонгуульд нэр бүтэн оролцох боломжтой. Энгийн үгээр бол банкнаас зээлсэн мөнгөө төлж дууссан цагт дараачийн зээлийг авч болно. Тиймдээ ч амласан мөнгөө өгч байна гэж ард түмэндээ зарлаж, “Цагаан сар”-ыг элбэг дэлбэг тэмдэглэн өнгөрүүлэх 200,000 төгрөгийг нутгийн уугуул иргэд гар дээрээ аваад уламжлалт баяраа тэмдэглэлээ. Бага мөнгө биш. Баяр тэмдэглэх үеэр олгосон болохоор ууц авч, ууж идэхэд чамлахааргүй их мөнгө.
2012 оны сонгуульд амлалт гэдэг шууд утгаараа бэлэн болон бэлэн бус мөнгө биш байх талаар заалтууд ороод иржээ. Тэгэхээр нам улстөрийн хүчнүүд  ард түмний банкнаас арай өөр зээл авах нөхцөл санал болгох хэрэгтэй болж байна. Сонгуулийн хууль ч гэж дээ хүний эрхийг хэдэн талаас шахаж хавчсан бодлогогүй хүмүүсийн баталсан зүйлс гэдэг нь тодорхой болоод байгаа. Үндсэн хуувийн цэц ч үүнийг баталсан шийдвэр гаргалаа. Хэрвээ хууль зөрчсөн, хүний эрхэнд халдсан энэ хуулиар сонгууль явагдвал хууль баталсан эрхмүүд өөрсдөө хуулиа зөрчих болоод байгаа. Харин Цэц сонгуулын хуулийг буцаах шийдвэр гаргавал хуучин хуулийнхаа дагуу сонгууль явагдах гарц ч гарч ирээд байна. За ингээд хуучин сонгуулийн хуулиар УИХ-ын сонгууль явагдана гэж тооцвол мөрийн хөтөлбөрт ямар хувилбар байж болох вэ?
За яг л өнгөрсөн сонгууль. Нам, нэр дэвшигчид санал худалдан авна. Ил далд мөнгө тараана. Мөнгө амална. Ийм эрхзүйн үндэс үүссэн болохоор мөнгө амлаж гарсан хувь хүн ч бай, орон нутаг ч бай амласан мөнгөө өөрийн кармайгаа шавхаад ч болов өгчихвөл ирэх сонгуулийн нэр хүндээ олоод авчихна гэсэн үг. Ингээд ирэх сонгуульд дахиад л мөнгө амлаад гараад ирэхэд асуудал байхгүй ээ гэж ойлгож болно. Өмнөговь аймгийн хувьд иргэн бүрт  500,000 төгрөг өгөх мөрийн хөтөлбөрт тусгагдсан амлалтын нөлөөгөөр АН ялалт байгуулсан. Амлалт эхнээсээ биелэгдээд явж байна. Мөнгө өгч байгаа гэдэг утгаараа бус, амлалтаа биелүүлж байгаа гэдэг үүднээс үнэлүүштэй ажил хэрэг мөн. Гэвч энэ мөнгө хэдэн айлын хувьд өмнөх дөрвөн жилийн амьдралыг өөрчилж, хэдэн хүнд бодит хөрөнгө болсныг  би хувьдаа хэлж мэдэхгүй. Оюутнуудад өгч байгаа 70,000 төгрөгийг хэрэгтэй зүйлд нь зарцуулна гэх утгаараа бол өгөх нь зөв. Харин үүнээс эсрэгээрээ бол амьдралд  батлагдсан туршлагаар хариу үнэ цэнэ нэхээгүй биет өглөг нь авч байгаа хүнийг үргэлж мөхөөж байдаг.
Гэхдээ олон талаас харах өнцөг бүрийг үгүйсгэж болохгүй. Эцэстээ хүн та мөнгөний төлөө амьдраад байна уу? Эсвэл өөр юуны төлөө амьдраад байна вэ? гэдгээ тодоос тод зураглан хараарай. Энэ л бидний олон сонголтуудын зөвийг таних тэмдэг болно байх.
2012.03.03

МАН-ын нарийн бичгийн дарга Я.Содбаатар, Л.Оюун-Эрдэнэ, Д.Сарантуяа нар тус намаас “Шударга сонгуулийн төлөөх санаачлага” гаргаж байгааг сэтгүүлчдэд дуулгалаа. Намууд сонгуулийн кампанит ажлаа хугацаанд нь эхлүүлэх, бэлэн мөнгө амлахгүй байх зэрэг уриалгыг гаргажээ. Харин сүүлийн үед АТГ-т цөөнгүй аймгийн засаг дарга нар шалгагдаж байгаа талаар дараах мэдэгдлийг хийсэн юм. 

   МАН-ын нарийн бичгийн дарга Л.Оюун-Эрдэнэ:  Засаг дарга нарыг АТГ-д шалгуулж байгаа нь орчин цагийн хэлмэгдүүлэлт
- Сүүлийн үед АТГ-т аймгийн засаг дарга нар дуудагдах болжээ. АН-тай хамтарсан Засгийн газар байгуулж ажилласан гурван жилд нэг ч аймгийн засаг дарга ямарваа хэрэгт холбогдсон зүйл байхгүй. Гэтэл нэг сарын тавны өдөр мэдэгдэл хийж хамтарсан Засгийн газраас гарснаас хойш гуравхан сарын дотор 4-5 аймгийн засаг дарга АТГ-тай холбогдож байна. Өөр бас нэг үндэслэл бол АТГ-т шалгуулж, хэрэгт холбогдсон аймгийн засаг дарга нар бүгд МАН-ын гишүүд байгаа. Тэгэхээр яагаад бусад намаас засаг дарга болсон хүмүүсийг шалгахгүй байгаа юм бэ гэсэн асуулт гарч ирж байна. Хамтарсан Засгийн газрын үед нэг ч асуудал үүсэхгүй байж байгаад засгаас гарангуут нь ийм асуудал үүсэх болсон нь цаанаа улс төрийн зорилготой. Сонгууль дөхсөнтэй ч холбоотой. Хэрэв улс төрийн зорилгоор ийм зүйл хийх гэж байгаа бол үүнийг орчин цагийн хэлмэгдүүлэлт гэж үзэж байна.
Жишээлбэл, Өвөрхангай аймгийн засаг даргыг АН-аас АТГ-д өгөөд түүний араас нь том акц явж байна. Хэрэв шударга байлгая гэсэн бол сонгууль дөхсөн ийм үед биш, байнга шалгаад явж байх ёстой асуудал.

МАН-ын нарийн бичгийн дарга Я.Содбаатар: Долоон сарын нэгний асуудлыг яг сонгуулийн өмнө шийдэж байгаа нь учиртай
- Сонгууль ойртоод ирэхээр янз бүрийн байдлаар улс төржиж байна. Ялангуяа шүүх прокурорын байгууллагууд их идэвхижиж байгаа. Долоон сарын нэгний үйл явдлыг дөрвөн жил шийдэхгүй явж байснаа яг сонгуулийн өмнө гаргаж ирээд шийдэхээр зүтгэж байгаа нь цаанаа учиртай. Өнөөдөр АН-аас сонгогдсон дөрвөн засаг дарга байгаа. Өмнөговь аймгийн засаг дарга Б.Бадраагийн асуудал ч гэсэн АТГ-т шалгагдаж байгаа шүү дээ. Манай намын хамгаалалт хэрэгтэй гэхээс илүү шүүх, прокурор, үнэн зөвийг нь тогтоох ёстой гэж бодож байна. Битгий улстөржиж шинэ үеийн хэлмэгдүүлэлт эхлүүлээсэй


http://www.umnugovi.mn

Та ямар үзэлтэй вэ?

Posted by Б.Чимэдцэрэн

Улс төрийн ухааны доктор Орсоогийн Чимэгмаа
 Хагас жилийн өмнө би улс төрд орохгүй гэж боддог байлаа. Өмнөх нийтлэлүүддээ ч тэгэж бичдэг байлаа.
 Олон хүн надаас асуух юм. – Чи ийм олон жил гадаадад улс төрийн ухааны доктор хийчихээд тэгээд одоо яагаад эх орондоо эргэн ирж сурсан мэдсэнээ гаргахгүй байна ? Хайран сайхан сурсан мэдсэн зүйл алга боллоо гэж.
 Та бодоод үз дээ, Би Монголын улс төрд ороод яах вэ, Бөөн мөнгө гаргаж өөрийгөө суртчилах хэрэгтэй болно, есөн шидээр өөрийгөө муулуулна, дээрээс нь өөрийгөө золиослоно гэсэн үг шүү дээ. Надад их мөнгө байхгүй, бас дайрч давшлахыг даах сэтгэлийн тэнхээ бас байхгүй. Гүзээгээ даахаа больсон догшин олигархуудын хажууд би юу юм бэ?
 Монголын улс төр бол шинжлэх ухаан биш Монголын улс төр бол азтай аавын хүүгийн азаа үздэг талбар болоод лав 15 жил болж.
 Гэвч 2012 оны 2 сарын 2ны өдөр миний эрдмийн багш Мишэл Мартинтай уулзаж 1 цаг хөөрөлдснөөр орохгүй гэсэн шийдвэр маань эцэс төгсгөл болов.
 Үхэхээс бусдыг үзсэн өвгөн миний муу багш дэлхийн олон орноос ирсэн олон оюутнуудыг сургаж төгсгөсөн сурган хүмүүжүүлэгч бөгөөд надад яагаад ч юм их итгэдэг юм. Тэмээ хариулдаг хүн буурынхаа занг мэддэг болохоор надад цөөхөн үгээр их юм ойлгуулчихсан юм шиг байна.
 - Ази, Африкийн олон орнуудын шинэ залуус нутгийнхаа олигархуудаас айгаад тайван амгалан Францад амьдралаа сонгодог. Ард түмнийгээ та нар тэнэг гэж бодож болохгүй. Алив ард түмэн Төрийг минь удирдаад явж чадах болвуу гэж найдаад баян бизнесмэн, нэрт тамирчин, жүжигчин гэх мэт хаа хамаагүй хүмүүсийг сонгочихдог тал байдаг боловч төр улсын чинь заяа хувь тавилан түшвэл алга болсон сэхээтний уламжлал нь сэргэдэг юм шүү,  Хадагтай Орсоо (Францад овгоор нь дууддаг) та биеэ нөөж амьдрах уу, эсвэл хүнд хэрэгтэй юм хийхүү гэдгээ өөрөө шийд. Өдий зэрэгтэй байгаа чинь чиний л хөөрхий эх орон ард түмний чинь ач шүү. Заавал сонгогдохын төлөө оролцох хэрэггүй, өөрийнхөө мэддэг чаддаг зүйлээ олон түмэнд хүргэхийн төлөө сонгуульд оролцох хэрэгтэй гэлээ.
 Ингэж хэлэхийг нь сонсоод би өөрөөсөө их ичлээ. Нээрээ би ч бас их тэнэг хүн юм. Би Монгол эх орондоо үнэгүй дунд боловсрол эзэмшсэн, үнэгүй эмчилгээнд хамрагдсан, эх орноороо их тэтгүүлсэн. Одоо гэтэл миний эх оронд миний хувь нэмэр хэрэгтэй байж болно.
 Мөнгө төгрөгөөрөө өөрийгөө бүрэн төгс рекламдсан, олон өнгийн гоё суртчилгаа телевиз радиогоор зай завсаргүй явуулсан, маш нарийн ялах төлөвлөгөө боловсруулсан хашир бурхиудтай би үзэлцэнэ гэдэг бол харганы унгас түүж гэр барина гэдэгтэй адил л байх л даа.
 Монголд  ганзагын наймаачдаар төрөө бариулаад олон жил болжээ. Энэ байдал биднийг юунд хүргэв? Одоо цаашид хааш нь аваачих вэ? Уншигч таны өмнөөс би энэ асуултанд хариулахгүй. Дор бүрдээ та бүхэн өөрийн гэсэн дүгнэлттэй байгаа.
 Гол нь сонгогчдоо та бүхний улс төрийн мэдлэгт би хувь нэмрээ оруулая гэж бодлоо. Эх орныхоо төлөө би үүнийг хийж чаднаа.
 2011 оны 4 сард улсын их хурлын дарга Дэмбэрэл хэсэг гишүүдийн хамт Францад ажлын айлчлал хийж яваа юм гэнэ. Гоё ганган хувцас хунар өмссөн, том дарга нар улсын мөнгөөр зугаалж яваа нь ойлгомжтой бөгөөд бүгд онгиролтын байдалтай бага зэрэг халсан байхыг үзээд өмнөөс нь ичмээр ч юм шиг.
 Тэд Францад байгаа монголчуудыг хүлээн авч цөөхөн минут үргэлжилсэн бяцхан уулзалт хийв. Тэр уулзалтыг Дэмбэрэл гуай нээж хэдэн үг хэлсэн нь миний толгой дээр аянга шиг буув.
Францын Улсын их хурлынх нь дарга хэрэв гадаадад ийм үг цухуйлгасан бол ард түмнийхээ өмнө ичгүүр сонжуур болж орон даяар францчууд ажлаа хаяж тэр хүний улс төрийн карьэр лөөлөө болох байлаа. Гол нь тэнд байсан монголчууд тоосон шинжгүй сонсож суухыг үзээд арай ч дээ гэх сэтгэгдэл төрж байлаа. Дэмбэрэл гуай ийм үг хэлсэн юм!
- Манай улсын эдийн засаг дээшлэнэ. ДНБ ойрын үед их өснө. Бидний барьж буй бодлого бол эхлээд эдийн засгаа сайжруулчихаад дараа нь нийгмийн хангамжаа сайжруулана гэнэ.
 Энэ 3 өгүүлбэрийн сүүлийн өгүүлбэр нь намайг шооконд оруулсан юм. Олон жил улс төрд зүтгэсэн энэхүү ахмадыг би муулах гээгүй байнаа. Дэмбэрэл гуай гол нь өөрийгөө ямар улс төрийн онолоор явдаг хүн бэ гэж өөрийгөө дүгнээгүйгээр улс төрд 20 жил зүтгэсэн олон “улс төрийн зүтгэлтэнгүүдийн” нэг юм байна. Тэгээд гол нь зүүний намаас гарсан гэж байгаа.
 Олигархуудийн улс төр бол ямарч онолгүй зөнгөөрөө явдаг улс төр. Дэлхий даяар улс гүрэн болгон баруун зүүн хэмээх үзэлд хуваагдаж тэр үзлийн тэнцвэр дээр явдаг байтал Монголд бол сонгогч нь ч сонгогдогч нь ч энэ талаар ямарч ойлголт байхгүй.
 Баруун зүүн гэж хуваагдах шаардлагагүй гэж үздэг. Дэмбэрэл гуайн үг яагаад намайг шооконд оруулсан бэ гэвэл төр өөрийнхөө хариуцлагыг үүрэхгүй иргэдээ зөнгөөр нь хаяад амьдарч чадах нь чад, чадахгүй бол хохь чинь гээд 20 жилийн өмнө хөсөр хаясан иргэдээ дахиад тодорхойгүй хугацаагаар хүлээлгэх юм гэнэ. Эдийн засагаа ч нийгмийнхээ хангамжийг ч хамт авч явах ёстой манай парламентийн дарга ийм үг хэнэгч үгүй хэлээд сууж байна даа.
 Оюу толгой таван толгойг улс төр гэж боддог юм шиг байна. Төр өөрийнхөө хариуцлагыг үүрэхгүй цагт ямарч нийгэм дээшлэхгүй. Ямарч нийгэмд өөрийн чадвараар амьдрах чадваргүй арчаагүй улс байдаг юм. Тэр хүмүүсийг та нар хүлээж бай гэж Дэмбэрэл гуай хэлж байна. Харгис архичин нөхрийн гарт зодуулаад гэртээ орж чадахгүй хүүхдүүдтэйгээ гадаа – 30 С д хонох гэж зовж яваа олон хүүхнүүд байна. Тэр хүүхнүүдийг та нар хүлээж бай гэж Дэмбэрэл гуай хэлж байна. Ямарч шалтгаангүйгээр ажлаасаа халагдаад гэрт хүлээж буй тормойсон алаг үрсээ яаж тэжээх вэ гэж зовсон залуугийн сэтгэлийн гүн шаналалыг монголын олигархууд ойлгох ямарч чадваргүй.
 Иргэн та хэдэн сарын дараа сонгуулиа өгнө. Сонгогч та үзэл баримтлалаа сайн мэдэх хэрэгтэй. Гоё ганган реклам гоё үгэнд дэндүү олон жил хууртлаа шүү. Тийм учраас үзэл баримтлалаа зөв тодорхойлох хэрэгтэй. Би танд экспрэсс хэлбэрээр явуулая.
 Барууны үзэл
 - Эхлээд эдийн засгаа сайжруулчихаад дараа нь ард иргэдийнхээ нийгмийн асуудлыг бодолцоно.
 - Хуучны өөрийн уламжлалаа хэвээр хатгалана.
 - Манай үндэсний эрх ашиг бол бусдаас илүү.
 - Аливаа нийгмийг ажил олгогч, хөрөнгө оруулагч нар авч явдаг тул тэднийг дэмжих хэрэгтэй.
 - Хэн их ажил хийж амьдарсан нь нийгэмд хождог.
 - Нийгэм бүхэлдээ нарийн зохион байгуулалттай сахилга баттай байхёстой.
 - Үндсэрхэг бөгөөд аливаа нийгэмд зиндаа гэж байх ёстой.
 Зүүний үзэл
 - Нийгмийнхээ нийт масс, ард түмнээ асран тэтгэхгүйгээр тэр нийгэм урагшлахгүй.
 - Нийгмийн нийт иргэд бүх ард түмэн орлогийнхоо төвшнөөс үл хамааран тэгш эрхтэй, сурч боловсрох, эмчлүүлэх ажил эрхлэх хэмээх суурь эрхийг хүн бүр эдлэх ёстой.
 - Орлогынхоо төвшнөөр ямарч хүнийг ялгаварлан гадуурхах ёсгүй.
 - Хэт баяжих, хэт ядуурахын эсрэг тэмцэнэ.
 Үүн дээр хэт баруун (нацист, фашист, үндсэрхэг), хэт зүүн (коммунист, марксист, троцкист). Ямарч группийн хэт үзлүүд аюултай. Манай нийгэм сүүлийн 20 жил хэт барууны үзлээр явсан байна шүү. Энэ үзлийн гайгаар монголын олон иргэд золиослогдсон юм шүү.
 Дэмбэрэл гуай та миний энэ бичсэнийг олж үзэх байх гэж найдаж байна. Архидалт юунаас болоод байна гэж та боддог вэ? Иргэдээ зөнд нь хаясан эргүү төр олон иргэдээ шооконд оруулаад хаяснаас. Ийм төртэй байж Өдий зэрэгтэй ард түмэн минь амьдраад явж байна гэдгээр би бахархдаг.
 Бүгдээрээ та нар гоё юм ярьдаг атлаа яг юу хийхээ сайн мэддэггүй юм шиг байна. Нийгмийн халамж гэдгийг сарын 21000 төгрөг гээд бодчихсон улстай юу ярих вэ? Хавтгайруулан олгож байгаа энэ мөнгө чинь халамж биш хариуцлагаасаа зугатсан төрийн нэг илрэл юм шүү.
 Олон хөшөө дурсгал барьж мөнгө цацахын оронд та ганц ч насанд хүрээгүй хүүхдүүд, харах асрах хүнгүй настай эмээ өвөө нарыг гадаа өвөл унтуулах ёсгүй гээд тэмцэх ёстой байж дээ. Олон сайхан цэцэг шиг охидууд новшнуудад бузарлуулаад хэлж чадахгүй бэлгийн дарамтанд байдгийг та мэдэх үү?
 Яагаад тэр охидууд хэлж ярихгүй ил гарахгүй байна? Яагаад гэвэл төр нь тэднийг тоодоггүй хохь чинь гээд хаядаг юм.
 Миний хувьд би шинэ социалист зүүний үзэлтэй. Социалист үзэл бол 20 жилийн өмнөх захиргаадалт нийгэм рүүгээ эргээд орьё гэсэн үг биш. Монголд одоо хамгийн их үгүйлэгдэж байгаа үзэл юм шүү. Хариуцлагаа бүрэн ухамсарлаагүй төрийн энэ гай дахиад 20 жил үргэлжлэх магадлалтай. Үр дагавар нь архидалт, гэр бүл салалт, нийгмийн ухамсарын доройтол, ажилгүйдэл, уур уцаар, авилгал…
 Монгол улсын төрд хариуцлага хүлээлгэх ёстой. Төр өөрийнхөө үүрэг ёсыг сайн ухаарч байж ард түмэндээ нэр хүндээ олж авна.
 Үргэлжлэл бий.

http://www.umnugovi.mn

 Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчийн тангараг өргөснийхөө дараа найз нөхдийнхөө хүрээнд “Миний зорилго бол шүүх, прокурор, тагнуул, Авлигатай тэмцэх газрыг гартаа авч, МАХН-ын 10 лидерийг шоронд хийж хоёр дахь удаагаа сонгогдох явдал” гэсэн байдаг.
Харин сар шинийн дараахан АН-ын лидерүүдийг дуудан золгох үеэрээ “За, бид энэ сонгуульд УИХ-д олонхи болно гэдэг өнгөрчээ.
Угаасаа алдсан байна. Тэгэхээр орон нутагт ядаж хэдэн газарт засаглах эрхтэй үлдэхийн тулд ажиллая…” гэж ээлжит, дараагийнхаа “тангараг”-ийг тавьжээ.
Энэ санаа үг болон гарсан нь л сар шинийн дараа болохоос биш үйл хэрэг болж гүйцэлдэж эхэлсэн нь эртнийх байлаа.
Сав л хийвэл Авлигатай тэмцэх газраас шалгалт орох болсон аймгуудын түрүүч Орхоны Засаг дарга хоромхон зуур дээлээ нөмөрч, Говьсүмбэрийн Засаг дарга гэхэд өнөөдөртөө Ганц худагаас суллагдсан байх жишээтэй.
Ямар сайндаа л, үг зөрөлдөж, муудалцсан нэгнийгээ “Аймгийн дарга болмор…” гэх “ерөөл” нийтийн дунд гарсан байхав дээ. Ардчилсан нам орон нутагт засаглалаа хэрэгжүүлдэг Өмнөговь Сүхбаатар, Дорноговь, Завхан гэсэн дөрвөн аймаг бий.
Нэгэнт аймгуудын Засаг дарга нар шалгагдаж, хариуцлага хүлээж эхэлсэн юм чинь ижил түвшинд эрх мэдэл хэрэгжүүлж байгаа утгаар АН-ын, МАН-ын гэлтгүй бүгдийг нь шалгах л ёстой болж таарна байх.
Гэмт хүн гэлбэлзэхийн үлгэрээр аль аймгийн, хэн гэгч нь, хэрхэн ажиллаж буй, ямаршуухан хэл ам дагуулах магадлалтайг АНынхан өөрсдөө ч гадарлаж суугаа сурагтай. Монголын хамгийн баян аймаг болохоор УИХ-ын гишүүн байхаас ч чухалд үзэгдэх болсон Өмнийн говийн дараагийн Засаг дарга хэмээн УИХ-ын гишүүн асан Р.Бадамдамдингийн нэр яригдах болоод багагүй хугацаа өнгөрч байгаа гэгдэх юм.
Тийн нам нь хүртэл түлхэхэд бэлэн байгаа, өмнөговьчуудын нэрлэснээр “АН-ыг тэжээгч олигарх” болсон Б.Бадраа гэгч хэн бэ? Аймгийнхаа нутгийн зөвлөлийн дарга нарыг Улаанбаатарт үнэтэй зочид буудалд хүлээн авч, улстөрийн санаархлаа эв хавгүй тоочиж суудаг тэрбээр ямартай ч Өмнөговийн төвд оффислодоггүй гэж байгаа.
Өмнөговь аймагт Тавантолгойгоос 70 тэрбум орж ирсэн бол 40-ийг нь улсад өгөөд 30 тэрбумыг хүн бүрт 500 мянгаар тараана, Ерөнхий сайд С.Батболд шиг 21 мянгадаж онигоо болохгүй хэмээн хувийн эд хөрөнгөөр бусдад хайр ивгээл хүртээх тухай ярьж байгаа мэтээр аашилдаг нэгэн.
Б.Бадраагийн “ХААН” банкны хувийн харилцах 5885061266 тоот дансанд 2009 оны тавдугаар сард 831 сая төгрөгөөс “Таван толгой транс” компанитай байгуулсан зээлийн гэрээнийхээ дагуу хүлээн авсан орлогыг хүн ам, хувь хүний албан татвар ноогдуулалттай холбогдуулан шалгахад 500 шахам сая төгрөгийн нуун далдлалт илэрсэн нь хууль хяналтын байгууллагаар шалгагдах явцдаа өршөөгдөн замхарсан байна.
Орон нутгийн өмчит жижиг Таван толгойн хөрөнгийг дур мэдэн зарцуулсан Б.Бадраагийн талаар өөр олон баримт бий. Сүүлийн хоёр жилд нийт 10 удаагийн захирамжаар орон нутгийн төсвийн 500 сая гаруй төгрөгөөр хувьдаа автомашин авчээ.
Хүрмэн сумын сургуулийн дээвэр засахын тулд байгуулагдаад хэдхэн сарын нүүр үзсэн, бүтээн байгуулалтын гүйцэтгэл огт хийж байгаагүй “Сэврэй хайрхан” групптэй ямар ч тендерийн шалгаруулалтгүйгээр шууд гэрээ байгуулж 120 сая төгрөгийн санхүүжилт хийсэн байх юм. Орон сууц худалдан авалтыг дэмжих нэрийн дор аймгийн Засаг даргийн Тамгын газрын Нийгмийн хамгааллын хэлтсийн дарга Н.Жамъянхоролыг хэдхэн сарын хугацаатай хоёр удаагийн шийдвэрээр нийт 24 сая төгрөгөөр “ивээн тэтгэсэн” байдаг.
Төрийн албан хаагчийн нийгмийн ахуй хангамжийг харж үзэх, шийдвэрлэх үүргийнхээ дагуу биш Н.Жамъянхоролыг л байртай болгох нэрээр мөнгө гаргах, сургуулийн дээвэр засварлахын ач холбогдолтойд биш мөнгө гаргахын тулд багахан хугацааны өмнө “Сэврэй хайрхан” компанийг байгуулсан гэхчилэн яриаг Өмнийн говьд амтай бүхэн шаагиж байдаг гэж байгаа.
Д.БатЭрдэнэ хэмээгчийг Засаг даргын орон тооны бус зөвлөх гэх хуурамч албан тушаалаар “Тавантолгой транс” компанид орон нутгийн удирдлагыг хэрэгжүүлэгчээр Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас томилуулахаар хөөцөлдөж явсан нь танил талаараа бүлэрхэж аваад хувийн сонирхлоор ажиллах орчин бүрдүүлэхийн төлөө үхэн хатан явдгийн нь илрэл гэж болно.
Төрийн бодлогоор тараагддаг мөнгийг С.Батболдын хувийн халааснаас ард түмэнд зүгээр цацдаг мөнгө болгон ярьж Ерөнхий сайдтай арцалддаг тэрбээр Төрийн дархан цаазат газрын болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүсэд багтах ихээхэн талбайг 15 жилийн хугацаатай бусдад эзэмшүүлэхээр олгожээ.
“Сантранс” компанид мөн л тусгай хамгаалалттай газраас дур мэдэн олгосон учраас үүний ард гарцаагүй их хэмжээний мөнгөний наймаа явагдсан байж таарна хэмээн өмнөговьчууд ам дамжуулан ярьсаар байгаа гэх.
Засаг дарга саяхан Гашуун сухайтаар гардаг нүүрсний машин бүрээс 5 юаны хураамж татах “зарлиг” буулгажээ. Тэр ч яахав, алдаатай булхайтай ч гэсэн одоохон доо эрхээ хэрэгжүүлж буй эзэн юмаа мэдэж байгаа хэрэг биз. Гэтэл монгол төгрөгөөр бус юаниар тооцож тэрхүү татварыг барагдуулах ёстой нь ямар учиртай вэ.
Өмнөговь аймаг Монголынх болохоос Хятадынх биш байлтай. Ийн орон нутгийн удирдлага нь ажил хийхээсээ илүү мөнгө нэхсэн, эсвэл мөнгө саах гэсэн хүмүүс болж хувирсныг Өмнөговь аймагт ажилладаг компанийхан ярьж байгаа.
Д.Оюунбатыг Орхон аймгийн Засаг даргаар ажиллаж байхдаа Төв цэнгэлдэх хүрээлэн барих тендэрийн хөрөнгийг бүрэн зарцуулаагүй гэж мэргэжлийн экспертүүд дүгнэсэн байдаг.
Мөн тус аймагт зарласан таван тендерийн гурав нь хууль бус болсон гэхчилэн хагас дутуу юм дуулддаг. Иймэрхүү л тодорхой бус шалтгаанаар Д.Оюунбатад 2.6 жилийн хорих ял оногдуулчихсан.
Харин Өмнөговийн Б.Бадраагаас баригдах баримтуудыг дээр өгүүллээ. АН-ыг тэжээдэг ачийг нь АН-аас гарсан Ерөнхийлөгчийн команд үл ойшаан өнгөрүүлэхгүй л юм бол Өмнөговийн Б.Бадрааг ч шалгах цаг болжээ.


http://www.umnugovi.mn

Урагшгүй хааны увайгүй түшмэдүүд…

Posted by Б.Чимэдцэрэн Saturday, 3 March 2012

Орон нутагтаа хэм­жээгүй эрх мэдлээ бататгаж, хурааж цуглуулснаараа бизнесмэнүүдтэй ч ач тач үзэх Өмнөговь аймгийн Засаг дарга Б.Бад­раа ирэх сонгуулиар намынхаа нэр дэв­шигчдийг амжилттай уралдуулж, шанд нь Засаг дар­гын зөөлөн суудалдаа улам тухлан суухыг илүүд үзэж байгаа бололтой. Орон нутгийн хэмжээнд дархлагдсан гэмээр эрх мэдэлтэн гэхэд ташаарахгүй л нэгэн. Сая­хан суудлаасаа ховхорсон Орхон аймгийн Засаг дарга Д.Оюунбат, Ганц худагт мөр­дөн шалгагдаж байгаа Говь­сүмбэрийн Засаг дарга Ж.Баян­мөнх зэрэг аймгийн засагаас ангалын нүхрүү зүглэж байгаа эрхмүүдээс суралцах зүйл их байгааг олон түмэн харж байгаа байх. Бусад Засаг дарга нар ч дайны бэлэн байдалд шилжиж байгаа нь нууц биш биз.

Монголын 21 аймгийн Засаг дарга нараас муугаар дуу­дуул­даг, иргэдийнхээ дунд нэр муутай, төрийн юмыг өөрийн юм шиг туйлдаг цөөнгүй эрхмүүд байдгийг ард түмэн мэдэх байх. Айм­гийн Засаг дарга гэхээрээ л хувийн ком­панидаа ажиллаж байгаа мэтээр аашилдаг Засаг дарга нар эдгээр эрхмүүд дунд олон бий. Тэдний хууль бус үйлдэл, хэрээс хэтэрсэн зангийн жишээг Архангайн Засаг дарга Ё.Баатарбилэг эхлүүлж байсан. Тэрбээр саяхан шахуу Улсын мөрдөн байцаах газрын Байгаль орчны хэв жур­мын эсрэг гэмт хэргийн тасгийн тогтоосноор хахууль авсан нь тогтоогдсон.
Өмнөговь аймгийн За­саг дарга Б.Бадраагийн хувьд Мон­голын баялгийг хэв­лий­дээ шингээсэн аймгийн Засаг даргын суудлаасаа хөн­дийрөх бодолгүй яваа гэнэ. Нам  нь ч Монгол ор­ны эрдэнэсийн баялгийн цөм болох тус аймгийн го­лом­тоос өөрийнхөө хүнийг сал­гах бо­долгүй байгаа аж. Улс­тө­рийн хүрээнд хүртэл УИХ-ын гишүүний суудлыг   танайх ав, харин манайх аймгийн За­саг даргаа авна гэсэн тул­ган шаардах өгсөн гэх нь ч бий. Ирэх сонгуулийн мөн­гөний урсгалыг бүрдүүлэх тус тойргийн мандат ийн­хүү ямар ч үнэгүй болж байна. Тий­мээс эрх ба­риг­чид Өм­нөговь аймгийн удирд­лагыг  гарт­аа хийх тэмцлийг  далд эхлүүлээд байгаа аж.
            Саяхан Өмнөговь аймгийн Манлай сумын засаг дарга Х.Сугир, аймгийн МАН-ын дарга С.Бөхзориг нар мэдээлэл хийхдээ аймгийн Засаг Б.Бадрааг төсвийн хөрөнгөөс 500 сая 410 мянган төгрөгийг авто машин авах нэрийдлээр хувьдаа завшсан хэмээн мэдэгдэл хийсэн. Мөн Өмнөговь аймагт ажилгүйдэл, ядруурал бодитой буурахгүй, цөөхөн тооны албан тушаалтнууд богино хугацаанд хэт их баяжаад байгаа хэмээн тайлбарлалаа. Аймгийн удирдлагууд “Бүтээн байгуулалтын ажил хийх нэрээр орон нутагт хөрөнгө оруулалтын олон арван тэрбум төгрөгний ажлуудыг тендергүйгээр гүйцэтгүүлэх эсвэл тендер зарласан болж өөрсдийн ах дүүс танил талдаа өгч улсын болон орон нутгийн төсвийг хуваан завшиж байна гэж үзэж байгаа аж. Түүний нэг жишээ нь зам засварын тендер яах аргагүй мөн гэж нутгийн иргэд ч шивэр авир хийж байна.
Өмнөговь аймгийн төв гэрэл цахилгаанаар байнга гачигдаж, өмнөх онд “Ланд унах заяатай ч лаа барих тавилантай” гэсэн хэлц үг хүртэл харчээ. Энэ он гарсаар гэрэл цахилгаантай бүтэн 7 хоногийг үзээгүй нь ч үнэн. Халдварт шар өвчин газар авч, халаалт дулаан тасалдснаар хөгшид хүүхэд даарч, ханиад томуу ихэсч, ард иргэд нь эрүүл мэндээрээ асар их хохирч байхад аймгийн удирдлагууд, ЗДТГ-ынхан бөөн бөөнөөрөө Хайнан, Хонконг болон Герман зэрэг гадаадын орнууд руу алба албаараа ээлж дараалан зугаалж төсвийн мөнгөөр хүн болж төрснийхөө хувь тавиланг үзэцгээж байна. Ард нь харин ард иргэд нь даарч, хүүхэд хөгшид нь хүүхэлдэйн киногоо үзэж чадахгүй өвлийг үдэж байна.
Мөн Өмнөговь аймагт үйл ажиллагаа явуулж буй хоёр телевиз нь аймгийн удирдлагуудын хувийн эзэмшлийнх тул түүгээр өөрсдийнх нь бодлогын чанартай мэдээ мэдээлэл цацагддаг ажээ. Аймгийн ИТХ дээр санал шүүмжлэл гардаг хэдий ч олонхиороо АН-ынхан шийддэг нь ч наад захын улстөржсөн арга барил болох нь тодорхой.
            Өөр нэгэн эс сурвалж Б.Бадрааг газрын наймаанд гар бие оролцоод удаж байгаад шүүмжлэлтэй ханджээ. Тус эх сурвалжид Өмнөговь аймагт газар авсан жирийн иргэн тун цөөхөн. Түүнийг нь эрх мэдэлтэй мөнгөтэй хүмүүс л авдаг болохыг баримтаар жишээ болгон гаргасан байна. Тэрээр Газрын тухай хууль, Тусгай хамгаалалтай газар нутгийн тухай хуулийг ноцтой зөрчиж, улсын тусгай хэрэгцээний газар болох дархан цаазтай газарт дур мэдэн аж ахуйн нэгж байгууллагад газар    эзэмшүүлэх, ашиглуулах эрх олгож үүнтэй ижил  захирамжуудыг удаа дараа гаргаж байгаа гэнэ. Тухайлбал, 2009 оны аравдугаар сарын 23-ны 606 тоот захирамжаар “Тавантолгой транс” ХХК-д Өмнөговь аймгийн Ханбогд сумын Гашуун сухайтад байрлах 180 га газрыг 15 жилийн хугацаагаар эзэмшүүлэх 150506036 тоот дугаартай шийдвэр гаргасан. Ханбогд сумын дээрх газрыг УИХ-ын 1996 оны 43 тоот тогтоолоор Говийн бага дархан цаазат газар болгож, улсын тусгай хамгаалтад орсон юм. Хуулиараа бол Засаг даргад газрыг бусдад эзэмшүүлэх, ашиглуулах, эрх олгохыг зөвшөөрсөн нэг ч үг, өгүүлбэр байхгүй атал ингэж өөрт байхгүй эрх мэдлийг хэрэгжүүлж, хууль бус захирамжууд гаргаж байгаа гэнэ.
Дээрхи хэрэг зэргээс үүдэн цагдаагийн байгууллагад шалгагдсан боловч Өршөөлийн тухай хуульд хамруулж хэргийг нь хүчингүй болгосон. Энэ нь хүчний байгууллагыг АН гартаа авсан болохоор энэ хүний хууль бус үйлдлүүдийг удаа дараа нууж  байгаа юм. Өршөөлийн хуульд орсон гэх хэргийг нь сөхвөл  “Тавантолгой транс” ХХК-д  гурван жил дэд захирлаар ажилласан одоо Өмнөговь аймгийн ИТХ-ын дарга Л.Батчулуун 2008 оны гуравдугаар сараас нүүрс тээвэрлэх хүнд даацын  ӨМА 44-03 улсын дугаартай автомашин түрээслэж, олсон орлогоо бэлнээр болон  банкин дахь хувийн карт, дансаар хүлээн авсныг илрүүлж албан татвар төлсөн эсэхийг шалгахад 54.1 сая төгрөг нуусан зөрчил илэрч цагдаагийн байгуулагад шалгагдсан байдаг.
Мөн орон нутгийн өмчит “Тавантолгой” компаний 51 хувь нь орон нутгийн өмч болсон  тус уурхайн ТУЗ есөн гишүүнтэй, үүний тав нь аймгийн төрийн төлөөллийн хүмүүс байдаг. Эдгээр есөн хүн жилд ердөө 1-3 удаа л  хуралдаж, хэнд нүүрс экспортлох зөвшөөрөл өгөх, ямар үнээр худалдах зэрэг асуудлыг шийддэг.
2008 оны орон нутгийн  сонгуулиар АН-аас амласан “нутгийн хишиг” хэмээх 500 мянган төгрөгийг өгнө гэж  жил бүр аймгийн төсөвт тусгадаг. Эхний жилд 100 мянган төгрөг өгсөн. Харин 2011 оны эхэнд 2.5 тэрбум төгрөгийг нутгийн хишигт өгнө гэж төсвийн тодотголоор 10 тэрбум болгон өсгөсөн ч тус ондоо олгоогүй. Хамгийн гол нь энэ их мөнгийг юунд ашигласан, хаашаа алга болсон нь тодорхойгүй.
            Эцсийн дүндээ нэгдүгээрт БИ хоёрдугаарт НАМ гуравдугаарт гэж БАЙХГҮЙ гэсэн зарчимаар ажиллах юм бол баялагтай говьд балаг нүүрлэх нь дамжиггүй ээ.


Эх сурвалж: http://www.umnugovi.mn