News RSS Umnugobi.Info

ЦЭЛМЭГ ГОВЬ ХХК

Манай компани нь Эрчим хүчний эх үүсвэр, шугам сүлжээ барьж байгуулах, Зуух, даралтат сав, шугам хоолойн угсралт, засвар үйлчилгээ, тоног төхөөрөмж угсралт, засвар үйлчилгээ, гадаад дотоод худалдаа, Компьютерын техник болон программ хангамжийн үйлчилгээ гэсэн үндсэн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг.

Хамтран ажиллана

ЦЭЛМЭГ ГОВЬ ХХК нь та бүхний үнэтэй саналыг хүндэтгэн үзэж бизнесийн аль нэг салбарт хамтран ажиллах бидний үүд хаалга үргэлж нээлттэй байх болно. Та хамтран ажиллахыг хүсвэл бидэнд хандана уу.

Өндөр хүчдэлийн ЦДАШ

Бид цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станц барих болон засвар үйлчилгээ угсралтын ажлуудыг чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэнэ.
TSELMEG-GOBI.com

Ээждээ хайртай, ээжийгээ шүтээн болгож амьдардаг Өмнөговийнхондоо энэ өдрийн мэнд хүргэе. Ээж гэдэг энэ хорвоогийн ямар ч бурхадаас илүү хайрлан энэрэх, халамжлан анагаах, өршөөн нигүүсэх увидастай нэгэн билээ. Бурхадыг ч төрүүлэх, бурхадыг ч уучлах энэ агуа хүмүүсийн төлөө амьдрах нь бидний амьдралын нэгээхэн утга учир яах аргагүй мөн билээ. Шүүдрийн усаар цай чанаж ээждээ өгөх боломж танд байна. 6-р сарын 1-н буюу эх үрсийн баярт зориулж эгэл атлаа агуа бурхадууддаа зориулан “Миний шүтээн” хэмээх номыг бүтээх гэж байна. Танд ээжийнхээ ачийг хариулах, ээжийгээ алдаршуулах боломж байна. Энэхүү номонд тоо хэмжээгээр хязгаарлахгүйгээр сайхан ээжүүдийг алдаршуулах болно.
Номын танилцуулга: Энэхүү ном нь Өмнөговь аймагт анх удаагаа хийгдэж байгаа ээжийн тухай ном юм. Энэхүү номыг Өмнөговийн залуус буюу Шинэ үеийн залуусын давалгаа” ТББ санаачлан хийх гэж байна. Тус номонд тооны хязгаар тавихгүйгээр ээжүүдийг оруулах боломж олгосон ба хөрөг, хүүрнэл хэлбэрээр бичигдэнэ.

Номны нэр: “Миний шүтээн”
Санаачлагч: Шинэ үеийн залуусын давалгаа” ТББ
Хэрэгжүүлэгч: “Шинэ үеийн залуусын давалгаа” ТББ, “Шаргал говийн мэдээ” сонин, www.umnugovi.mn вэбсайт
Хөтөлбөрийн уриа:  Ээжийгээ алдаршуулъя!
Хөтөлбөрийн хугацаа: 2012 оны 04.02-06.01
Хамрах хүрээ:  Өмнөговийн ээжүүд
Материал өгөх: umnugovi@yahoo.com
Дэлгэрэнгүйг: 9999-3446
Ээжийгээ номонд оруулахыг хүсвэл
Ээжийнхээ нэр, Ээжийнхээ нас, Мэргэжил, Хаана амьдардаг/ӨМА юу УВ юу/ Мэдээлэл авах хүний утас зэргийг И-мэйлдэх юм уу утсаар залгаж өгнө.

2012.04.02

Сүүлийн үед Өмнө-Говь аймгийн Засаг дарга Б.Бадраа тэргүүтэй Иргэдийн төлөөлөгчдийн хурлын гишүүд нь “Аймаг орон маань хөгжин цэцэглэж байна, Оюутолгой, Таван толгой ач тусаа өгч байна” гэхчлэн мэдээллүүдийг телевиз, сайтуудаар цацах боллоо. Тэд Оюутолгой гэж тусдаа жижигхэн “Вант улс” бий болоод байгааг арай Өмнөговийн хөгжил гэж эндүүрээд байгаа юм биш байгаа. Баяр наадам болохоор тийм ч тэргүүний ажилтан, тэргүүний баг, сум, ийм ч сайн малчин, баатар гэх мэт болсон болоогүй шагнал, өргөмжлөл зохиогоод хөөрхий муу иргэдээ хөөрөгдчихөж байгаа юм. Байнга тог цахилгаан тасрана, аймгийн төвөөр нэг шороо бужигнана, дээрээс нь ундны усны чанар муу, юмны үнэ нь тэнгэрт хадчихсан гээд тоочоод байвал мундахгүй олон асуудлууд Өмнөговь аймагт ар араасаа гарч ирсээр байна. Хөгжиж буй 21-р зуунд хүний биенээс бараг эрчим хүч гаргахдаа тулж байхад, Монголын хөгжлийн гарц гэх Оюу толгой, Таван толгой дэргэд нь байх Өмнөговь гэрэл цахилгаангүй байх жишээтэй. Аймгийн төвдөө илүүдэхээр шоргоолж шиг олон гоё гоё “хаммер”, “ландкрузер” жипүүд хөлөглөн сүлжилдэхийг харахаар Өмнөговьчууд баян бололтой. Төрөөс мөнгө горьдож суудаггүй овсгоотой бизнесмэнүүдэд баяр хүргэхээс яах вэ. Харин засаг дарга Б.Бадраа гэж эр аймгийнхаа ганц ундны усны эхэн дээр дээд зэрэглэлийн хаусаа сүрлэг хашаагаар тойруулан ихэс дээдэс мэт амьдардаг төдийгүй аймгийн төвөөсөө хойш 40 орчим километрт байх маш том жуулчны баазыг худалдаад авчихсан, дээд зэрэглэлийн засвар хийж байгаа гэнэ. Мөн хуучин ХААН банк байсан байрыг 100 саяар худалдан авч эхнэр нь ажлаасаа гаран өнөөх байшиндаа “Green Castle” нэртэй мөн л дээд зэрэглэлийн ресторан байгуулж аймгийнхаа хийгээд тус аймагт буугаад мордсон хамаг баячуудад тусгайлан үйлчилдэг аж. Ингээд ч зогсохгүй нийслэлд Богд уулын хормойд тансаг хаус бариулж, охин Б.Наранзул нь Голомт хотхонд бас л томоохон ресторантай болоод авчээ. Харин хүү Б.Наранболд нь Хятад, Монголын хөрөнгө оруулалттай “Дардан говь” компанийг далдаас удирддаг байна. Б.Бадраа Засаг дарга цагтаа 400 сая төгрөгийн татвараас зугтсан гэх үндэслэлээр шийтгэгдсэн ч Өршөөлийн тухай хуульд хамрагдаж чөлөөлөгдсөн нь түүний аз гэлтэй. Энэ хүний хувьд нэгэнт гэмт хэрэгт холбогдож байсан нь тодорхой атлаа эдүгээ бүхэл бүтэн аймгийг удирдаж байна. түүний энэ мэт хэрээс хэтэрсэн бусармаг үйлдлүүдийг одоо АТГ шалгаж байгаа ажээ. Тэрбээр Л.Гансүхийг Байгаль орчны сайд байх үед УИХ-ын дэд дарга Г.Батхүүгийн гэгддэг “Сан транс” компанид Өмнөговийн Бага говийн дархан цаазат газраас 148 га газрыг олгож орхижээ. Уг нь дархан цаазат газарт ямар нэгэн үйл ажиллагаа явуулах бол эхлээд УИХ, Засгийн газраар орон тухайн газрыг дархан цаазат гэх ангиллаас нь хасуулдаг номтой. Гэвч Засаг ноёнд өнөөх л хууль үйлчилдэггүй жишгээрээ Бага говийн Дархан цаазат газрыг өөрийн хувийнх нь өмч мэтээр УИХ-ын гишүүн Г.Батхүүгийн компанид өгсөн сурагтай. Ямартай ч Ардчилсан намаас ийм нэгэн эрхэм ирэх сонгуульд боломж олдвол нэр дэвшин УИХ-ын гишүүн болчих санаатай “сээтэгнэж” байна гэнэ шүү. Уг нь аймгийн Засаг дарга нарын сарын цалин сая төгрөг хүрдэггүй л байлтай. Гэсэн атлаа тэр бүр цалингаараа авч чадахаараа тансаг хаусанд амьдарч байгааг шалгах цаг нэгэнт болжээ.

South gobi “ Ivanhoe Mines Co. Ltd “- ны охин компани болох “ SouthGobi Resources Co .Ltd “ буюу “ Өмнийн Говь ” компанийг Хятадын Chalco (China Aluminum Corp.Ltd )- д 891сая ам.доллараар худалдаж авахаар болж байна . “ Өмнийн Говь “ компанийн 60 хувийг , нэгж хувьцааг 6.75 ам.доллараар авахаар хэлэлцээр хийсэн бөгөөд энэ мэдээ олон нийтэд цацагдсанаас хойш Гонкгонгийн хөрөнгийн бирж дээр нэгж хувьцааны ханш 16% -аар өсчхөөд байна. “Chalco “ нь Таван толгой ордын Зүүн Цанхаас олборлож байгаа нүүрсийг тонныг нь 70 ам.доллараар авч байгаа , Монголын засгийн газарт 250 сая ам.доллар зээлдүүлсэн компани юм. “Өмнийн Говь “ компани нь монголд нүүрсний 4 төсөл хэрэгжүүлж байгаа компани . Хятадууд ( Chalco) үндсэндээ одоо монголын коксжсон нүүрсийг бараг хяналтандаа авчихлаа. “Эдийн засгийн алуурчин “ номын зохиолч Джон. Перкинс “ Ivanhoe Mines “ – ийн захирал Роберт . Фрийдланд буюу Хорт Бобоос болгоомжлохыг сануулсан нь зөв байсан байна . Хорт Боб 2012 оны сонгуулиас өмнө төслүүдээ Хятадуудад зараад сүүлээ хавчин зугтааж байна. Сонгуулиар шударга ёс ялахыг мэдээд , монголын олигархиудаас нүүр бууруулан , өсч хөрөнгөө зөөж байх шив дээ. СЭЗДС- ийн Бизнесийн Удирдлагын магистрант Ч . Раднаа 2012.04.02