News RSS Umnugobi.Info

Ээждээ хайртай, ээжийгээ шүтээн болгож амьдардаг Өмнөговийнхондоо энэ өдрийн мэнд хүргэе. Ээж гэдэг энэ хорвоогийн ямар ч бурхадаас илүү хайрлан энэрэх, халамжлан анагаах, өршөөн нигүүсэх увидастай нэгэн билээ. Бурхадыг ч төрүүлэх, бурхадыг ч уучлах энэ агуа хүмүүсийн төлөө амьдрах нь бидний амьдралын нэгээхэн утга учир яах аргагүй мөн билээ. Шүүдрийн усаар цай чанаж ээждээ өгөх боломж танд байна. 6-р сарын 1-н буюу эх үрсийн баярт зориулж эгэл атлаа агуа бурхадууддаа зориулан “Миний шүтээн” хэмээх номыг бүтээх гэж байна. Танд ээжийнхээ ачийг хариулах, ээжийгээ алдаршуулах боломж байна. Энэхүү номонд тоо хэмжээгээр хязгаарлахгүйгээр сайхан ээжүүдийг алдаршуулах болно.
Номын танилцуулга: Энэхүү ном нь Өмнөговь аймагт анх удаагаа хийгдэж байгаа ээжийн тухай ном юм. Энэхүү номыг Өмнөговийн залуус буюу Шинэ үеийн залуусын давалгаа” ТББ санаачлан хийх гэж байна. Тус номонд тооны хязгаар тавихгүйгээр ээжүүдийг оруулах боломж олгосон ба хөрөг, хүүрнэл хэлбэрээр бичигдэнэ.

Номны нэр: “Миний шүтээн”
Санаачлагч: Шинэ үеийн залуусын давалгаа” ТББ
Хэрэгжүүлэгч: “Шинэ үеийн залуусын давалгаа” ТББ, “Шаргал говийн мэдээ” сонин, www.umnugovi.mn вэбсайт
Хөтөлбөрийн уриа:  Ээжийгээ алдаршуулъя!
Хөтөлбөрийн хугацаа: 2012 оны 04.02-06.01
Хамрах хүрээ:  Өмнөговийн ээжүүд
Материал өгөх: umnugovi@yahoo.com
Дэлгэрэнгүйг: 9999-3446
Ээжийгээ номонд оруулахыг хүсвэл
Ээжийнхээ нэр, Ээжийнхээ нас, Мэргэжил, Хаана амьдардаг/ӨМА юу УВ юу/ Мэдээлэл авах хүний утас зэргийг И-мэйлдэх юм уу утсаар залгаж өгнө.

2012.04.02

0 comments

Post a Comment