Өмнөговь аймгийн Даланзадгад сумын дулааны цахилгаан станц ТӨХК-ны 2012 онд авах бараа материалын харьцуулалтын аргаар худалдан авах тендерийн урилга өнөөдөр буюу 2012.04.24-нд хэвлэл мэдээллээр олон нийтэд зарлалаа. Уг тендер нь 2012.04.06-аас 30 хоногийн дотор саналаа ирүүлэх шаардлагын дагуу зарлагдсан байх юм.
Энэхүү тендерийн мэдээллийг өнөөдөр хүлээн авч байгаа хувь хүн албан байгууллага 12 хоногийн хугацаанд бараа материалын судалгаа харьцуулалт хийх үнэ зэргийг гаргаж өгөх ёстой болж таарч байна.
Энэ 4-р сарын хугацаанд Даланзадгадад тогыг өдөрт 2 цаг өгвөл дээдийн заяа байлаа. Энэ тендер яагаад цаг хугацаандаа зарлагдсангүй вэ? Өнөөдөр хэний материалыг хүлээж авах гэж цаг хугацааны ийм шахуу нөхцөлд тендерийг зарлав? Иргэдээ тог цахилгаангүй 12 жилийн турш харанхуй бүдүүлэг орчинд байлгасан хэрнээ цахилгаан станцынхаа засварын ажлаар ч бизнес хийдэг аймгийн удирдлагуудын ийм мэт үйлдэлд үнэхээрийн харамсалтай байна.
Тендерийн урилга 2012.04.24 өдрийн “ӨДРИЙН СОНИН” №102(4117) 14-р нүүрэнд нийтлэгдсэн.



0 comments