Монгол улсын Ерөнхийлөгч 2010 оны 63-р зарлигаар жил бүрийн 5 болон 10-р сарын хоёр дахь долоо хоногийн Бямба гарагт бүх нийтээр мод тарих өдөр болон зарласан байдаг. Энэ хүрээнд Өмнөговь аймгийн Засаг дарга 2011 онд захирамж гаргаж аймгийн хэмжээний нутаг дэвсгэрт мөн өдрөөр “Бүх нийтээр мод тарих өдөр” болгон зарлаж хоёр дахь жилдээ амыжилттай хэрэгжиж байна. Захирамжийн хүрээнд өнгөрөгч долоо хоногийн бямба гарагт
Өмнөговьчууд орон нутгийнхаа хэмжээнд мод тарих үйлсэд идэвхитэй оролцлоо. “Мод тарих үндэсний хөтөлбөр”-ийн нээлт Даланзадгад хотноо болж нээлтийн үйл ажиллагаанд аймгийн ЗДТГ-ын ТЗУХ-ийн дарга Ш.Бат-Эрдэнэ үг хэлсэн. Тэрбээр хэлсэн үгэндээ Өмнөговь аймаг өнгөрөгч 2010 онд Монгол улсын хэмжээнд хамгийн их мод тарьсан аймгаар шалгарч байсныг тодотгож энэ жил уг амжилтаа давтахыг ерөөсөн юм. Манай аймгийн хувьд улсын хэмжээнд хамгийн их мод тарьдаг аймгийн тоонд ордог бөгөөд 2010 онд 156786 ш мод тарьснаар улсад тэргүүлж, 2011 онд 102040 ш мод тарьж байжээ.

Өнгөрөгч долоо хоногийн “Мод тарих үндэсний өдөр”-ийн хүрээнд Өмнөговьчууд идэвхитэй оролцож аймгийн хэмжээнд нийт 65001 мод, сөөг тарьсан байна. Үүнээс 62978 нь мод, 2023 нь сөөг аж. Энэ хаврын мод тарих ажилд нийт 145 ААН, байгууллагын 4321 иргэд оролцож 142.901.100 төгрөгийн төсвийг зарцуулжээ. Харин сумдын хувьд нийтдээ 15007 мод, 256 сөөг тарьсан байна. Хамгийн их мод тарьсан сумаар Гурвантэс суманд 10839 мод тарьсан бол хамгийн бага буюу 286 модоор Ноён сум шалгарчээ. Аймгийн төвийн хувьд “Ногоон хэрэм” төслөөс Даланзадгадын нутаг дэвсгэрт 50 га-д 28,000 мод тарьсан байна. Энэ жилийн хувьд тус төслөөс улсын хэмжээнд 70 гаруй мянган мод хандивласан бөгөөд үүнээс 3260 нь Өмнөговь аймагт хуваарилагджээ.
Өмнөговь аймгийн ЗДТГ, Даланзадгад сумын ЗДТГ, аймгийн БОАЖГ болон “Ногоон хэрэм” төслөөс хамтран зохион байгуулсан уг арга хэмжээнд зөвхөн аймгийн иргэд, ААН-үүд мод тариад зогсохгүй Өмнөговь аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа уул уурхайн компаниуд нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэх, мод тарих үндэсний хөтөлбөрийн хүрээнд өөр өөрсдийн харьяалагдах газар нутагтаа мод тарьсан байна. Уул уурхайн үйл ажиллагаа явуулдаг 23 ААН, байгууллагын 1380 иргэд оролцож 118.334.600 төгрөгийн төсвөөр нийт 47971 мод, 1767 сөөг тарьсан байна. Үүнээс Гурвантэс суманд үйл ажиллагаа явуулдаг “МАК” ХХК хамгийн их буюу 9045 модыг тарьсан байна.

0 comments