News RSS Umnugobi.Info

Мөнгөөр баян ч, өнгөөр гундуу Өмнийн говь

Posted by Б.Чимэдцэрэн Monday, 2 April 2012

Сүүлийн үед Өмнө-Говь аймгийн Засаг дарга Б.Бадраа тэргүүтэй Иргэдийн төлөөлөгчдийн хурлын гишүүд нь “Аймаг орон маань хөгжин цэцэглэж байна, Оюутолгой, Таван толгой ач тусаа өгч байна” гэхчлэн мэдээллүүдийг телевиз, сайтуудаар цацах боллоо. Тэд Оюутолгой гэж тусдаа жижигхэн “Вант улс” бий болоод байгааг арай Өмнөговийн хөгжил гэж эндүүрээд байгаа юм биш байгаа. Баяр наадам болохоор тийм ч тэргүүний ажилтан, тэргүүний баг, сум, ийм ч сайн малчин, баатар гэх мэт болсон болоогүй шагнал, өргөмжлөл зохиогоод хөөрхий муу иргэдээ хөөрөгдчихөж байгаа юм. Байнга тог цахилгаан тасрана, аймгийн төвөөр нэг шороо бужигнана, дээрээс нь ундны усны чанар муу, юмны үнэ нь тэнгэрт хадчихсан гээд тоочоод байвал мундахгүй олон асуудлууд Өмнөговь аймагт ар араасаа гарч ирсээр байна. Хөгжиж буй 21-р зуунд хүний биенээс бараг эрчим хүч гаргахдаа тулж байхад, Монголын хөгжлийн гарц гэх Оюу толгой, Таван толгой дэргэд нь байх Өмнөговь гэрэл цахилгаангүй байх жишээтэй. Аймгийн төвдөө илүүдэхээр шоргоолж шиг олон гоё гоё “хаммер”, “ландкрузер” жипүүд хөлөглөн сүлжилдэхийг харахаар Өмнөговьчууд баян бололтой. Төрөөс мөнгө горьдож суудаггүй овсгоотой бизнесмэнүүдэд баяр хүргэхээс яах вэ. Харин засаг дарга Б.Бадраа гэж эр аймгийнхаа ганц ундны усны эхэн дээр дээд зэрэглэлийн хаусаа сүрлэг хашаагаар тойруулан ихэс дээдэс мэт амьдардаг төдийгүй аймгийн төвөөсөө хойш 40 орчим километрт байх маш том жуулчны баазыг худалдаад авчихсан, дээд зэрэглэлийн засвар хийж байгаа гэнэ. Мөн хуучин ХААН банк байсан байрыг 100 саяар худалдан авч эхнэр нь ажлаасаа гаран өнөөх байшиндаа “Green Castle” нэртэй мөн л дээд зэрэглэлийн ресторан байгуулж аймгийнхаа хийгээд тус аймагт буугаад мордсон хамаг баячуудад тусгайлан үйлчилдэг аж. Ингээд ч зогсохгүй нийслэлд Богд уулын хормойд тансаг хаус бариулж, охин Б.Наранзул нь Голомт хотхонд бас л томоохон ресторантай болоод авчээ. Харин хүү Б.Наранболд нь Хятад, Монголын хөрөнгө оруулалттай “Дардан говь” компанийг далдаас удирддаг байна. Б.Бадраа Засаг дарга цагтаа 400 сая төгрөгийн татвараас зугтсан гэх үндэслэлээр шийтгэгдсэн ч Өршөөлийн тухай хуульд хамрагдаж чөлөөлөгдсөн нь түүний аз гэлтэй. Энэ хүний хувьд нэгэнт гэмт хэрэгт холбогдож байсан нь тодорхой атлаа эдүгээ бүхэл бүтэн аймгийг удирдаж байна. түүний энэ мэт хэрээс хэтэрсэн бусармаг үйлдлүүдийг одоо АТГ шалгаж байгаа ажээ. Тэрбээр Л.Гансүхийг Байгаль орчны сайд байх үед УИХ-ын дэд дарга Г.Батхүүгийн гэгддэг “Сан транс” компанид Өмнөговийн Бага говийн дархан цаазат газраас 148 га газрыг олгож орхижээ. Уг нь дархан цаазат газарт ямар нэгэн үйл ажиллагаа явуулах бол эхлээд УИХ, Засгийн газраар орон тухайн газрыг дархан цаазат гэх ангиллаас нь хасуулдаг номтой. Гэвч Засаг ноёнд өнөөх л хууль үйлчилдэггүй жишгээрээ Бага говийн Дархан цаазат газрыг өөрийн хувийнх нь өмч мэтээр УИХ-ын гишүүн Г.Батхүүгийн компанид өгсөн сурагтай. Ямартай ч Ардчилсан намаас ийм нэгэн эрхэм ирэх сонгуульд боломж олдвол нэр дэвшин УИХ-ын гишүүн болчих санаатай “сээтэгнэж” байна гэнэ шүү. Уг нь аймгийн Засаг дарга нарын сарын цалин сая төгрөг хүрдэггүй л байлтай. Гэсэн атлаа тэр бүр цалингаараа авч чадахаараа тансаг хаусанд амьдарч байгааг шалгах цаг нэгэнт болжээ.

0 comments

Post a Comment