2012 оны сонгуульд амлалт гэдэг шууд утгаараа бэлэн болон бэлэн бус мөнгө биш байх талаар заалтууд ороод иржээ. Тэгэхээр нам улстөрийн хүчнүүд ард түмний банкнаас арай өөр зээл авах нөхцөл санал болгох хэрэгтэй болж байна. Сонгуулийн хууль ч гэж дээ хүний эрхийг хэдэн талаас шахаж хавчсан бодлогогүй хүмүүсийн баталсан зүйлс гэдэг нь тодорхой болоод байгаа. Үндсэн хуувийн цэц ч үүнийг баталсан шийдвэр гаргалаа. Хэрвээ хууль зөрчсөн, хүний эрхэнд халдсан энэ хуулиар сонгууль явагдвал хууль баталсан эрхмүүд өөрсдөө хуулиа зөрчих болоод байгаа. Харин Цэц сонгуулын хуулийг буцаах шийдвэр гаргавал хуучин хуулийнхаа дагуу сонгууль явагдах гарц ч гарч ирээд байна. За ингээд хуучин сонгуулийн хуулиар УИХ-ын сонгууль явагдана гэж тооцвол мөрийн хөтөлбөрт ямар хувилбар байж болох вэ?
За яг л өнгөрсөн сонгууль. Нам, нэр дэвшигчид санал худалдан авна. Ил далд мөнгө тараана. Мөнгө амална. Ийм эрхзүйн үндэс үүссэн болохоор мөнгө амлаж гарсан хувь хүн ч бай, орон нутаг ч бай амласан мөнгөө өөрийн кармайгаа шавхаад ч болов өгчихвөл ирэх сонгуулийн нэр хүндээ олоод авчихна гэсэн үг. Ингээд ирэх сонгуульд дахиад л мөнгө амлаад гараад ирэхэд асуудал байхгүй ээ гэж ойлгож болно. Өмнөговь аймгийн хувьд иргэн бүрт 500,000 төгрөг өгөх мөрийн хөтөлбөрт тусгагдсан амлалтын нөлөөгөөр АН ялалт байгуулсан. Амлалт эхнээсээ биелэгдээд явж байна. Мөнгө өгч байгаа гэдэг утгаараа бус, амлалтаа биелүүлж байгаа гэдэг үүднээс үнэлүүштэй ажил хэрэг мөн. Гэвч энэ мөнгө хэдэн айлын хувьд өмнөх дөрвөн жилийн амьдралыг өөрчилж, хэдэн хүнд бодит хөрөнгө болсныг би хувьдаа хэлж мэдэхгүй. Оюутнуудад өгч байгаа 70,000 төгрөгийг хэрэгтэй зүйлд нь зарцуулна гэх утгаараа бол өгөх нь зөв. Харин үүнээс эсрэгээрээ бол амьдралд батлагдсан туршлагаар хариу үнэ цэнэ нэхээгүй биет өглөг нь авч байгаа хүнийг үргэлж мөхөөж байдаг.
Гэхдээ олон талаас харах өнцөг бүрийг үгүйсгэж болохгүй. Эцэстээ хүн та мөнгөний төлөө амьдраад байна уу? Эсвэл өөр юуны төлөө амьдраад байна вэ? гэдгээ тодоос тод зураглан хараарай. Энэ л бидний олон сонголтуудын зөвийг таних тэмдэг болно байх.
2012.03.03

0 comments