
Таван толгой уурхай орчинд Тээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэг явуулах хуваарьт 39-н транс тодотгол бүхий комданиуд энэ сарын 30-наас эхлэн хамрагдах юм байна. Эдгээр комданиудын нийт 5845 шигхэг тээврийн хэрэгсэл 2012.03.30-2012.05.04 хооронд буюу 2 сарын хугацаанд үзлэг хийх ажээ. Эдгээр тээврийн хэрэгслийн 90-с доошгүй хувь нь тээвэрлэлт хийдэг хүнд даацын тээврийн хэрэгсэл гэж тооцох юм бол багаар бодоход сард 2,3 сая тонн нүүрс тээвэрлэж байна гэсэн тооцоо гарч байна. Харин Таван толгойн уурхайн нүүрсний орд 6,8 тэрбум тонн нөөцтэй гэсэн тооцоо байдаг ба үүгээр бол 20 хүрэхгүй жилийн дараа нөөц нь дуусах тооцоолол гарч байна. Хамгийн харамсалтай нь нүүрсний экспортын татвар авдаггүй манай улс зөвхөн өртгөөр шахуу тооцсон үнээр Хятад улсад гаргаж энэ их баялаг олборлох, тээвэрлэх ажил хэний ашиг сонирхлыг хангаж байна вэ? Нүүрсний экспортын хэмжээ жилээс жилд өсч буй. Тухайлбал, 2010 оны нүүрсний экспортыг 2009 онтой харьцуулахад 2,5 дахин өсчээ. Цаашдаа нүүрсний экспортын хэмжээ улам нэмэгдэх төлөвтэй байна. 2015 он гэхэд 50 сая тонн, 2025 он гэхэд 100 сая тонн нүүрс экспортолно гэсэн тооцоог “Монгол нүүрс” ассоциациас гаргасан байдаг. Дээрхи тооцоог харвал Өмнөговь аймгийн түшиг гэж нэрлэгддэг Таван толгой уурхай нас бүр ч богино мэт харагдана. Эсвэл энд тэндээс орж ирсэн харийнхан байгаа баялгыг байж боломгүй хямд үнээр асар хурдтай залгиж байгаа нь энэ юм. Зүгээр олдож байгаа юм чин зүгээр өгсөн ч яах вэ гэж хандаж болохгүй л мэт санагдана. Ирээдүйн Монгол өнөөдрийн энэ байдлаасаа хамгийн их хамааралтай гэдгийг эрх бүхий хүмүүс ойлгож байгаа гэдэгт итгэж байна. Байгаа зүйлээ ашиглах нь зөв ч байж боломгүй хямд үнээр, дээрээс нь ямар ч татвар татаас байхгүй үрэн таран хийж байгаа нь харамсалтай.
http://www.umnugovi.mn
0 comments