News RSS Umnugobi.Info

Оюутолгой компани нэг секундэд 870 литр ус ашиглах, энэ нь бүр 30 жил үргэжлэх гэрээг Монгол улсын Засгийн газар болон Өмнөговь аймгийн удирдлагуудтай байгуулжээ. Цэвэр усны нөөц багатай Өмнөговь аймагт усны хомсдолд орох аюул нүүрлэх болсныг хэлж ярьж эхэллээ. Нутгийн иргэдийн 30 минут малаа усалдаг байсан худгууд одоо бүгд усгүй болж өдөржингөө хүлээж байж малаа услах шаардлага тулгарчээ. 1 секунд тутамд Оюутолгой компани 872 литр ус хэрэглэж байгааг нутгийн иргэдийн талаас илүү хувь нь мэдээгүй байгаа ажээ. Хамгийн асуудалтай нь оройн мэдээллийн хөтөлбөр гарах үеэр болон асуудал хөндсөн нэвтрүүлэг, тэр дундаа Оюутолгойн талаарх муу мэдээлэл цацагдах үед Өмнөговь аймгийн цахилгаан станцад гэмтэл гарч, байнга тог таслах ажил хэвийн үзэгдэл болжээ.
Иймдээ ч Өмнөговь аймгийн цахилгаан, дулааны станцын засварын зардал хэрээс хэтэрч байнга шахам алдагдалтай ажиллаж байгаа гэжээ. Мөн баттай эх сурвалжийн мэдээгээр, техник тоног төхөөрөмж эвдэхгүйгээр аймаг, сумдын тогийг байнга тасалж байх мэргэжлийн боловсон хүчнүүдийг 1 жил ажиллуулаад нийслэлд 2 өрөө байр авч өгөх тохиролцоо хийж ажилд авсан тохиолдол ч хэд хэд байгааг хэлж байна.
Оюутолгойнхон хэвийн хэмжээнд энэ усыг хэрэглэхээ мэдэгдэж хэвлэлийн хурал хийлгэн өнгөрсөн 1 сард сэтгүүлчдийг өөрсдийн зардлаар Өмнөговьд аваачиж иргэдийн аж амьдрал сайн сайхан хэвийн байгааг сурталчлуулжээ. Гэвч ингэлээ гээд хэдхэн жилийн дараа галбын говь усгүй болох аюул тулгарсныг тэд огтхон ч тоомсорлохгүй байгаа нь Монгол улсын хууль, тэр ч бүү хэл бүхэл бүтэн Засгийн газрыг доромжилж, дуртайгаа хөдөлгөж болдогийг харуулсан хэрэг биз ээ. Өөр нэг анхаарал татсан зүйл бол мэргэжлийн усны хүмүүстэй хамтран Оюутолгойн усны нөөц, тэр бүү хэл зэргэлдээ сумуудын усны нөөцийг огтхон ч судалж үзээгүй байна. Ийм судалгаагүйгээр 30 жил тус аймгаас гүний цэвэр усыг уул уурхайн олборлолтонд зарцуулна гэдэг тус аймгийнхны ирээдүйг үгүй хийсэнтэй адил зүйл юм. Соц нийгмийн үед Оросын геологийнхны хийсэн гидрологийн судалгаагаар тэд ийм боломжтой гэсэн тэнэг хүн ч хууртахааргүй тайлбарыг хийж байна.
“Оюутолгой” компани өөрийн хөрөнгөөр ойр орчимд байгаа усны нөөцийн ордыг судалж гүний хоолойгоос авахаар болжээ. 10 сая долларыг усны хайгуул хийхэд зарцуулсан гэж байна.
Харин мэргэжилтнүүдийн хэлж буйгаагаар Оюутолгойн хэрэглэж байгаа энэ усыг тооцож үзвэл 7 жил ашиглах нөөц бий ажээ. Гүний ус нь эргээд нөөцөө бүрдүүлж  хэвийн хэмжээнд орж нөхөн төлжихдөө удаан гэдэг нь хэнд ч ойлгомжтой. Халуун говьд бороо хур орох нь ч бага. Нэг компанийн мэдэлд бүхэл бүтэн аймгийнхаа усны хэрэгцээг шилжүүлчихсэн хир нь хэдий хэмжээний нөөц байгаа дээр нь хэр зэргийг ашиглаж болох вэ гэсэн нарийн тооцоо шинжилгээг төрийн байгууллагууд хөрөнгө мөнгө байхгүй учраас хийж чадахгүй байгаа юм. Ийм л өрөвдмөөр нөхцөл байдал галбын цэнхэр говьд бүрдчихсэн байна. Зүгээр л нэг гадны хөрөнгө оруулалттай компаниуд хэлсэн тооноосоо илүү ихээр ашиглах боломжтой энэ чандмань эрдэнийг нарийн хэмжих багаж судалгаа ч үнэндээ энэ улсад байдаггүй нь өрөвдөлтэй. Харин Мэргэжлийн хяналтын ерөнхий газар энэ асуудлыг мэдээгүй гэж хариулах нь бүр ч сонирхол татав. Алт, зэснээс илүү хүний амьдралын нэн чухал  хэрэгцээ болсон усгүйдэх аюулыг амсах мөчийг Оюутолгой компанийн балгаар түрүүлж амсах зовлон өмнөговьчуудад тулгараад байна.
www.wikimon.mn

2 comments

  1. Anonymous Says:
  2. okok zaluusaa

     
  3. Anonymous Says:
  4. oodooo

     

Post a Comment